Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тарифын улмаас iPhone-ын үнэ 2,300 ам.доллар хүрч магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.04.02/ 180 гаруй улсад гаалийн татвар тавьсан. Энэхүү алхам нь АНУ-руу орж ирдэг гадаадад үйлдвэрлэсэн бараануудын үнийг өсгөх төлөвтэй байгаа. Трамп мэдэгдэл гаргасны дараа дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүдийн үнэлгээ унасан юм.

Гаалийн татвар нь АНУ-ын худалдан авагчдад гутал, iPhone, машин гэх мэт бүх зүйлийн үнийг өсгөх магадлалтай. “Rosenbatt Securities” фирмийн тооцооллоор бол БНХАУ-д утсаа үйлдвэрлэдэг “Apple” компани тарифын зардлыг хэрэглэгчид рүү шилжүүлбэл iPhone-ын үнэ 2,300 ам.доллар хүрч магадгүй байна. Одоо зарагдаж буй 126 гигабайт багтаамжтай iPhone 16 Pro Max 1,422 ам.долларын үнэтэй.

Бизнесүүд тарифт дасан зохицох гэж яаравчилж эхэлжээ. Автомашин үйлдвэрлэгч “Stellantis” Канад болон Мексик дахь үйлдвэрүүдээ хаана гэж мэдэгдсэн байна. Мөн “General Motors” АНУ дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ хэмээжээ.

Дэлхийн удирдагчид гаалийн татварыг шүүмжилсэн бол Трампын захиргааны албан тушаалтнууд хамгаалсан зүйл мэдэгдэл гаргасан байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс “Newsmax” агентлагт ярилцлага өгөхдөө тарифыг шүүмжилж буй хүмүүс алсыг харахгүй байна гэжээ. Тэр “Энэ бол үндсэндээ гангаас авхуулаад эмийн бүтээгдэхүүн хүртэл бидэнд хэрэгтэй зүйлсийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн үндэсний аюулгүй байдлын тухай юм” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2025 17:49

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 4, 2025 20:28

Заав�##� хэрэглэх �##�батай юу ???!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button