"Тахарын алба"-ыг сэргээх юу болов, О.Алтангэрэл сайд аа

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон бус холбогдох хуулийн төслийг хэлэлцэв.
Чуулганы танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө онцлогтой бөгөөд үе шат болгонд нь хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холоботой хүндрэлүүд гарч, гэрчээр асууя гэж дуудаад баахан юм асууж байснаа эргээд мэдүүлгээр нь яллагдагч болгодог” гэх агуулгыг дурдлаа.
Гэрч, хохирогчийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэж байсан Тахарын албыг хоёрхон жил ажиллуулаад татан буулгасныг О.Алтангэрэл сайд эргэж байгуулна гэсэн нь саяхан.
Өнөөдрийн хэлэлцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь практикт мэдүүлэг авах ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, хууль бусаар хэрэг хүлээлгэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах тохиолдлууд цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах асуудлыг хуулиар баталгаажуулах шаардлага тулгарч байна гэж буй.
Иймд хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулдаггүй байх эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг заалтуудыг хуулийн төсөлд тусгасан хэмээн хууль санаачлагчийн зүгээс тайлбарлаж буй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байгаа дээрээ “Тахарын алба”-ыг сэргээх асуудлаа ч хөндмөөр байна, сайд аа.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тахарын �##�ба байгуулах гэж байгаа бол Тунг�##�аг тамир киноны Бадарч тахараас асууж байгаад байгуулаарай. Тахар Бадарч бол тахарын �##�ба хэрхэн улсад хэрэгтэй вэ гэдгийг хэлээд өгнө.
ALTANGEREL ALI HEZEENII ARDCHILALAAS URVAAD OYUERDENENIIN KARMAAND OROOD KOMMUNIST BOLOOD DUUSSAN BGAA SHUUU