Нийгэм мэдээ

СХД-т хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна

СХД 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд 43 хороо, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, хот нийтийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн бүлэг хамтран оролцож байна. Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбайн хашаа, хайс, хүүхдийн тоглоомын талбайд хөөстэй цэвэрлэгээ, ариутгалыг хийснээс гадна, далан гуу жалганд хуримтлагдсан хур хогийг ачиж тээвэрлэлээ.

Мөн хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд 50м хүртэлх талбайгаа цэвэрлэж, гадна талбай, хаягжуулалтын өнгө будгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button