Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сард явуулна

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх баасан гарагт /2025.04.04/ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан. Тэгвэл тус улсын засгийн газар түүнийг ажлыг хүлээн авах ерөнхийлөгчийг зургаадугаар сарын гурванд явуулахыг урьдчилсан байдлаар шийджээ.
Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Хан Дог Су мягмар гарагт /2025.04.08/ болох засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг батлахаар төлөвлөж байгаа гэж засгийн газрын албан тушаалтан “Yonhap News” агентлагт хэлсэн байна. Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчийг татан буулгаснаас хойш 60 хоногийн дотор БНСУ ээлжит бус сонгууль явуулах ёстой байдаг юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.