Х.Баттулга, М.Нарантуяа-Нарыг шүүж суухаар, Д.Цогтбаатарыг эрхлүүлэлгүй явуулаач, Б.Баярбаатар аа

"Х.Баттулга, М.Нарантуяа-Нарыг шүүж суухаар, Д.Цогтбаатарыг эрхлүүлэлгүй явуулаач ээ, Б.Баярбаатар аа" гэмээр байна. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж тэдний ёс зүйг хэлэлцэх аж.
Жинлээд үзвэл Х.Баттулгын таслалт, М.Нарантуяа-Нарагийн коммент илүү юу, УДШ-ээр таслуулсан Дав.Цогтбаатарын асуудал илүү юу. Шуудхан хэлэхэд Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарынх Дав.Цогтбаатарынхаас жижигхэн шүү дээ.
Тийм л их ёс зүй ярих гээд байгаа юм бол Дав.Цогтбаатарыгаа эхлээд явуулчихвал олон нийтэд илүү шударга харагдахаар байна.
Дав.Цогтбаатар гишүүний хувьд, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэсэн малгайн дор УДШ-ийн тогтоолыг арванхоёрдугаар сараас хойш хэрэгжүүлэхгүй байгаа юм. УДШ-ийн шийдвэр гараад бүтэн дөрвөн сар өнгөрчихлөө. Харамсалтай нь, шүүхийн шийдвэр хэрэгжих хугацааг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусах хүртэл хойшлуулж өгөх хүсэлт хүртэл гаргасан байдаг. Төд удалгүй хүсэлтээ буцаан татаж авлаа л гэгдсэн. Ерөөсөө л шүүхийн шийдвэр биелэлтийг өөрийнхөө зоргоор хойшлуулж, урагшлуулах түвшинд хүртэл нь дорд үзэж суугаа. Үүнийгээ ч ил хэлж, "Дээд шүүхийн шийдвэр нэг их ялсаад байх зүйл биш" ч гэсэн байдаг.
Арга ядахдаа түүнд оноосон ялыг ШШГЕГ биелүүлэхгүй байна гэх шүүмжлэл гарах болсон. ШШГЕГ-т УДШ тогтоолоо ирүүлээгүй болж таарсан. Ерөөс аль ч шатанд шалтаг мундсангүй.
Угтаа жирийн иргэнд бол шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хууль үйлчлээд эхэлчихсэн байгаа. Гэвч эрх баригчид Дав.Цогтбаатар дээр тогтоол албажсан албажаагүй, УИХ-д бичиг ирсэн ирээгүй, ШШГЕГ-т тогтоол хүргүүлсэн хүргүүлээгүй гэсээр.
Ёс зүй, дэгийн байнгын хороо уг нь хүсвэл хэлэлцэх л асуудал юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэддээ ээлгүй эрх мэдэлтэнг хаацайлсан ийм жишиг тогтоод удаж байна аа шударга байя гэж байгаа бол өөрсдөөсөө эхлэх цаг �##�ь хэдийн болсон бишүү ийм дарангуйлагч нийгмийг хүсээгүй байх тэвчээрт хязгаар бий дээ Сайд нарын амнаас гарч байгаа хийг төрийн бодлого гэж хардаг мань мэт нь ойлгохоо болиод удаж байна аа.
hate double standard
Эргүүлж татаач ээ наад гэмт хэрэгтэнээ. Хууль иргэн бүрт тэгшүйлчлэх хэрэгтэй шүү.. Бас тэр Мөнхтуяа гэгч ёс зүйгүй авгайд арга хэмжээ авахыг шаардаж бна.
энэ хэд нэмээд татах хүмүүс байна хө
Иймэрхүү дүр эсгэсэн луйварчидыг л даам гаргаад байдаг. Үнэнхүү арчаагүй иргэд гэж
Улаан цагаан шүшхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад л гүрийгээд байдаг ёстой дампуу жишиг тогттож байнаа энэ парламeнт
Хатуу ч үнэнииг хэлсэн НАРА..г болимоор юмаа...!!..бусад архагуудаа авч хэлэлцээчээ!!....НАРА ..ҮНЭНИИГ Л ХЭЛДЭГ....ХАРИЛЦААНААС ХАРИЛЦАА ҮҮСДЭГ ШҮҮ!!?....БАЯРБААТАРАА......Хажидмаа гэдэг хүүхэн ёстой бүдүүлэг.....хар энергитэй атаач ....хэн нэгнии да�##�гавар биелүүлэгч!!......
Үгүйдээ.Бүгдийг нь шүүж чаддаг байх хэрэгтэй.
Баттулга ч эх орныг минь тонон дээрэмдэгч юмдаа.
Ямар ч чадамжгүй,хуулиа гууль болгосон а�##�зны торондоо орооцолдсон авилга,луйварчидын үүр болсон уих тараах ёстой.
Нэгнийгээ сургах гэж гишүүн болдоггүй биздээ.Ард түинийхээ төлөө хийх хэлэлцэх олон асууд�##� байгаа гэж бодогдох
Ам нь ар дээрээ гарсан энэ авгайг хэнч сонгоогүй шүү одоо эргүүлэн татах хэрэгтэй