Умай шилжүүлэн суулгуулсан Британи эмэгтэй төржээ

Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм.
Грейс Лондон дахь Хатан хаан Шарлотте болон Челсигийн эмнэлэгт кесар хагалгаагаар хоёрдугаар сарын 27-нд төрсөн байна. Тэр охиноо анх тэврэх мөч үнэхээр гайхширсан гэж хэлжээ. Грейс “Охин минь жинхэнэ гэдэгт итгэхэд хэцүү байсан. Бидний охин гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ л итгэхэд хэцүү байсан” гэсэн юм.
Их Британид Грейсээс гадна гурван хүнд умай шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эмч нар тэдгээр хүмүүсийг ирээдүйд хүүхэд төрүүлэх боломжтой болно гэж найдаж буй. Тус улсад нэмж арван эмэгтэй умай шилжүүлэн суулгах мэс заслын зөвшөөрөл авах шатанд байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.