УЛС ТӨР

Батлан хамгаалах салбарын ажил багадаж, Б.Бямбацогт сайд хөтлөгчийн ажил хийдэг болов

Энэ удаагийн парламент болон Засгийн газар рийл, нэвтрүүлэг хийдэг хэд хэдэн гишүүд, сайд нартай болоод буй. Тэдгээрийн нэг нь Батлан хамгаалахын сайд Б.Бямбацогт.

УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам гээд уг нь Б.Бямбацогтод ард түмнээ төлөөлөн хийх төрийн ажил, үүрэг олон. Гэтэл тэрбээр энэ удаагийн парламент эхэлмэгц өөрийн “Бямбын урилга” нэвтрүүлгээ эхлүүлж өдгөө тав дахь дугаараа гаргаад байна.

Тэрбээр анх УИХ-ын гишүүдтэйгээ санал бодлоо солилцож, зааж зөвлөх зүйл байвал мэдлэг туршлагаа хуваалцаж, тэдний бодож санаж, хийж төлөвлөж байгаа зүйлсийг иргэдэд хүргэх зорилготой хэмээн Бямбын урилга контентыг эхлүүлж байсан.

Улмаар тус нэвтрүүлгийн гурван дугаарт УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Батнайрамдал, Т.Аубакир нар оролцсон. Харин үлдсэн хоёр дугаарт нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн Улсын хошой аварга малчин Д.Отгонням, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, Хасын хүлгүүд багийн тамирчин Б.Билгүүн нар оролцоод байгаа юм.

Эндээс Б.Бямбацогтын нэвтрүүлэг нь гишүүдийн хийж буй ажлыг иргэдэд хүргэх, туршлага хуваалцах гэх зорилгоосоо хальж нийгэм, энтертайнмент тал руугаа орсныг харж болно.

Жил бүр хугацаат цэрэг амиа алдаж цэрэгт татагдаж буй залуусын асуудал нь салбарын хэмжээнд хөндөгдөж буй энэ үед салбарын сайд нь хувиараа нэвтрүүлэг бэлтгэж явах нь зохистой үйлдэл мөн үү.

УИХ-ын гишүүний хувьд иргэдэд ээлтэй хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын гишүүний хувьд эдийн засгийн томоохон үр ашигтай мега төслүүддээ анхаарч, салбартаа анхаарал хандуулах ёстой юм биш үү.

Нэвтрүүлэг бэлтгэх телевизүүдийн ажлыг хөтлөгчид нь үлдээж өөрөө төрийг төлөөлж буй хүний хувьд үндсэн ажлаа хиймээр байна сайд аа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Budragchaa
Budragchaa
4 сар 8, 2025 14:27

Hunii ner zuv bichdeg bolchihood, galzuu soliotoi yum ereechdeg bolooch, Eguuriinhen?!?

хаха
хаха
4 сар 8, 2025 14:41

Хаха хэвлэл нь өөрсдөө хүнийхээ нэрийг ч зөв бичиж чадахгүй байхад яах бол байнаа. Өмнө бас өрөг билүү тэднийх бас л ийм юм ярьж эхлээд бүхэл бүтэн нэвтрүүлгийн турш зочныхоо нэрийг буруу гаргасан байдаг хаха

Last edited 3 Сар Өмнө by хаха
Зочин
Зочин
4 сар 8, 2025 16:23

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

мшЗочина
мшЗочина
4 сар 8, 2025 16:38

erguu fdagz ene bid 2 t er ni yariltslaga yamar hamaa bainaa. Hiideg ajlaa hiimeer bishuu....

Зочин
Зочин
4 сар 8, 2025 17:59

Амбиц ихтэй ёкөд санаархаж байна

Шинэ Монгол
Шинэ Монгол
4 сар 8, 2025 22:15

Хамгийн унасан хямр�##�тай бас ихэд анхаарах с�##�бар БХ с�##�бар. Гэтэл сайд нь юугаа хийж б�##�айрч бгаа юм бол доо

Зочин
Зочин
4 сар 9, 2025 07:09

Дунд чөмөг сүүжээ голохгүй.

Зочин
Зочин
4 сар 9, 2025 10:15

Шун�##� өөрийн суганы үс Буянжарг�##� гэгч өгөр х�##�зан болон хошин шогийн үрчгэр Ундармааг хажуудаа суулган БХЯ ны мөнгийг хусаж өгч байгаа

Зочин
Зочин
4 сар 9, 2025 11:54

Эрхэм сайд та Мэрэгжилийн бус Офицер цол авсан тарган бөхчүүд,дуучид тамирчдаас ОФИЦЕРЫН НЭР ХҮНДЭТЭЙ МӨРДӨСИЙГ ХУРААЖ АВАХ ТУШААЛ ГАРГААЧ.
ЗААВАЛ ЦЭРГИЙН БАЙХ ШААРДЛАГТАЙ БОЛ ДЭД АХЛАГЧААС АХЛАХ АХЛАГЧ ХҮРТЭЛ ЦОЛ ОЛГООЧ ЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button