СпортСПОРТ

Ази, Номхон далайн аварга шалгаруулах цаст уулын гүйлтийн тэмцээнд монгол тамирчин түрүүллээ

Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад өчигдөр /2025.04.08/ уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болжээ.

Тэмцээнд манай улсаас оролцсон Н.Лувсаншарав хошой алтан медаль хүртсэн байна. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа авсан бол классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Н.Лувсаншаравын түрүүлсэн зай бүрд зохион байгуулагч Японы тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж байсан Н.Лувсаншарав Ази, Номхон далайн аварга хэмээх шинэ амжилтыг үзүүллээ. Түүний хувьд энэ удаагийн тэмцээний бэлтгэлээ Говь-Алтай аймгийн уулархаг бүсэд хийсэн байна.

Н.Лувсаншарав Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд түрүүлснээрээ 2025 оны финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button