АНУ-ын дэд ерөнхийлөгч “Хятадын ядуу тариачин” гэж хэлснийг БНХАУ шүүмжиллээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс ярилцлага өгч байхдаа “Хятадын ядуу тариачин” гэж хэлснийг БНХАУ-ын гадаад хэргийн яам шүүмжиллээ. Ванс өнгөрсөн долоо хоногт “Fox News” агентлагтай ярилцахдаа “Даяаршсан эдийн засаг АНУ-д юу авчирсан бэ? Үүний хариулт нь хоёр зарчим дээр суурилдаг. Бусад орнуудын үйлдвэрлэсэн зүйлийг худалдаж авахын тулд их хэмжээний зээл авах. Илүү тодорхой хэлбэл бид Хятад ядуу тариачдаас мөнгө зээлээд Хятад ядуу тариачдын үйлвэрлэсэн зүйлийг худалдаж авдаг” гэсэн байна.
Тэр нэмж “Энэ бол эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн арга зам биш. Барааны үнийг хямд байлгах арга биш. АНУ-д сайн ажлын байр үүсгэх арга зах биш” хэмээжээ. Вансын хэлсэн үгийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан энэ талаар мэдэгдэл хийхдээ “Дэд ерөнхийлөгч ийм мунхаг, үл хүндэтгэсэн үл хэллэг ашиглахыг сонсох нь гайхмаар бас харамсмаар байлаа. Дарамт шахалт, заналхийлэл, шантаачлах нь БНХАУ-тай харилцах зөв арга биш” хэмээсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп