УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улсын яллагч: С.Жавхлантбаатар, А.Ганхуяг нарын 14 хүнийг гэм буруутайд тооцох санал гаргалаа

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг өнөөдөр /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцууллаа.

Шүүхээс ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар нарын ЕСӨН хүний хэргийг хэрэгсэхгүй, А.Ганхуяг нарын ХОЁР хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрээ танилцуулсан юм.

Гэвч Улсын яллагч А.Ганхуягийг гэмт буруутайд тооцож, ДӨРВӨН жилээр нийтийн албан ажиллах эрхийг хасах, ДОЛООН жилээр хорих ялын санал гаргасан юм.

Тэгвэл Улсын яллагч:

  • А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, А.Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, С.Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг,
  • шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Б.Мөнхболд, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж, ял оногдуулах санал гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button