Нийгэм мэдээ

Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон замыг маргааш хаагдана

Хан-Уул дүүргийн 3-р хороо ДЦС-3 ТӨХК-аас баруун тийш, Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон авто замыг маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор түр зохицуулалт хийхийг холбогдох албаныхан санууллаа.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд техникийн хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, 4-д нийлүүлэх шугам хоолойг суурилуулах ажил хийгдэх тул уг 500 метр замын хөдөлгөөнийг хаах юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button