УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Наранцогт: Намайг ҮАГ-ын даргаар очно гэдэг худал

Зарим хэвлэл мэдээлийн хэрэгслээр Үндэсний аудитын газрын даргын суудлаас Д.Загджавыг огцруулж, түүний оронд "Эрдэнэс Монгол"-ын захирлаар ажиллаж байгаа С.Наранцогтыг томилно гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар бид "Эрдэнэс Монгол" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос өөрөөс нь тодруулахад, "Тийм зүйл байхгүй. Худал, ташаа мэдээллийн алийг тэр гэхэв дээ" хэмээх хариултыг өглөө.  

Ямартай ч, Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч, суудал нь дэнжигнэж байгаа нь үнэн билээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүнийг “ажлаа өг” гэж шавдуулсан гэх яриа улстөрийн хүрээнд саяхан гараад намжсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2025 19:01

Дамарбаясаа чи энэ Хүрэлбаатарын үлдэгдэл сугыг өөр дээрээ аваачээ. Эрдэнэс Монголыг огт өөдлүүлсэнгүй

Зочин
Зочин
4 сар 11, 2025 00:36

Энэ ёстой сул хүн юмуу, хүний үгээр юмуу. Ёстой ажилдаа муу хүн байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button