УЛС ТӨР

МАН ард түмнийг НӨАТ-ын буцаалтаар өгөөшилж, татварын дарамтыг бууруулахгүй нь...

Сангийн яам, Засгийн газар, УИХ хамтран Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж буй.

Лхагва гарагт ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэвлэлийн хурал зарлаж, хурлаар НӨАТ-ын хуулийг хөндөж, хэд хэдэн өөрчлөлт оруулах гэж байгааг танилцуулав. Хэдийгээр эцэслэгдээгүй, хэлэлцэгдээд явж байгаа хэдий ч иргэд рүү чиглэсэн татварын хөнгөлөлт, бууруулалт байхгүй гэдгийг хэлсэн юм.

Уг хуулийн өөрчлөлт анхнаасаа буруу буюу Татварын ерөнхий хуулиа оруулж ирэхгүйгээр өөрчлөлт оруулж буй асуудал нь хуулийн тогтолцоогоо сууриар нь өөрчлөх зорилгогүйг харуулж буй.

Ажлын хэсгийн зүгээс иргэдээс татварын хуультай холбоотой санал асуулга явуулахад 56 хувь нь татварын хувь хэмжээг бууруулахаар санал өгсөн байхад татварын хувь хэмжээг бууруулах гэхээсээ өрхийн орлого руу чиглэсэн НӨАТ-ын хөнгөлөлтийн асуудлыг тусгаж байгаагаа ярив. Өөрөөр хэлбэл иргэдийг НӨАТ-ын буцаалтаар аргалж, татварын дарамтыг бууруулах чиглэлд ямар ч бодлогын өөрчлөлт хийгээгүй нь харагдлаа.

Хуультай холбогдоогүй ч иргэдийн зүгээс Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг 1 хувь болгох бүх нийтийн өргөдөлд хэдийнэ 100 мянган давсан иргэн гарын үсэг цуглуулж УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон ч Сангийн сайд Б.Жавхлан уг асуудалд “бодлогын хувьд ийм шийдвэр гаргах боломжгүй. Улсын төсөвт ийм боломж байхгүй” гэх хариултыг өгч иргэдийн гаргасан санал, шийдлийг үнэгүйдүүлэв.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах агуулга бүхий хуулийн төслийг ч Сангийн сайд болон УИХ-ын гишүүн, Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Ганхуяг нар боломжгүй хэмээн няцаасан юм.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4-рт заасан “Нийтийн сайн сайхныг цаг ямагт эрхэмлэн, тэгш бус байдлыг бууруулах нийгэм-эдийн засгийн бодлогоор чинээлэг дундаж давхаргыг тэлнэ” гэдэг заалт өнөөдөр эсрэгээрээ хэрэгжиж буй.

Иргэд цалингийнхаа 30 хувийг татварт суутгуулж, аж ахуй нэгжүүд дансаа хаалгуулж, татварын өр цугларсаар байхад МАН өнөөдөр иргэдийн нуруун дээр бодитоор ирж буй энэ дарамтуудыг бууруулъя гэхийн оронд аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогоос 15-20 хувийг нь татварын өр рүү нь татдаг болгоно, иргэд 500 мянга хүртэлх худалдан авалтынхаа НӨАТ-ын буцаалтыг 100 хувь авна гэх мэт татварын хуулиа суурь тогтолцоогоор нь шинэчлэх, өөрчлөх агуулга ярилгүй зөвхөн НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах байдлаар аргацаахаар болжээ.

Төгрөгийн ханш шал арчиж байгаа энэ үед иргэд, аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн чадамж муудсаар байна. Амьдралд ойр, хуулийн шинэчлэл хийх чадамж МАН-д, МАН-ын гишүүн, сайд нарт ер нь байна уу.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 08:28

МАН огцор

тогтох
тогтох
4 сар 11, 2025 08:48

Хүнээ хөгжүүлж нийгмээ өөрчлөхгүй бол ч хэцүүдлээ энэ Жавхлан гэж хөгийн амьтан төрийн санхүүг барьснаар иргэдийн амьдр�##� улам дордож мөнгөний бодлого �##�дагдаж сүйрч байна даа ханаж цаддаггүй бэрд гэж энийг л хэлнэ дээ.

Zochin
Zochin
4 сар 11, 2025 08:49

Ямар ч татварын буур�##�т харсангүй. Зүс хувиргах төдий хөөрхийлэлтэй арга ядсан өөрчлөлт бна

Зочин
Зочин
4 сар 11, 2025 10:14

ДАРГА НАРЫН ИДЭХ МӨНГӨ БАГАСАХ АЮУЛТАЙ ТУЛ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Зочинзочин
Зочинзочин
4 сар 11, 2025 10:33

Хасуурын Ганхуяг худлаа шоудаж байгаад хуульд өөрчлөлт оруулсан гэж төсвийн 100Сая төгрөг идэх арга байжээ биднийгээ хуураад

Зочин
Зочин
4 сар 11, 2025 10:43

НӨАТ бол бүх хүнээс авч байгаа 8хувиин дээрмийн татвар хүүхдээс хүртэл

Зочин
Зочин
4 сар 11, 2025 15:49

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button