Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д инфляц гуравдугаар сард гэнэт буурав

АНУ-д хэрэглээний барааны үнэ гуравдугаар сард гэнэт буурсан байна. Энэ нь бензин болон хуучин автомашины үнэ хямд байсантай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бараанд тавьсан гаалийн татвар дээрээ бат зогссон тул энэхүү инфляц буурсан үзүүлэлт үргэлжлэх магадлал бага.

Пүрэв гарагт /2025.04.10/ АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр бол өмнөх сартай харьцуулахад гуравдугаар сард барааны үнэ буурчээ. Энэ нь сүүлийн таван жилд үзэгдсэн анхны үнийн бууралт юм. Үнэ буурсан нь тарифын улмаас иргэдийн эрэлт буурч байж магадгүйг харуулж байна. Тодруулбал хэрэглэгчийн үнийн индекс гуравдугаар сард 0.1 хувиар буурсан юм. Харин гуравдугаар сард инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувь байжээ.

Хөдөлмөрийн яам мэдээлэл хийсний дараа санхүүгийн зах зээл АНУ-ын Холбооны нөөцийн санг энэ жил бодлогын хүүгээ 100 суурь нэгжээр бууруулна гэж таамаглахад хүргэсэн юм.

Гуравдугаар сард нислэгийн тасалбар, зочид буудлын үнэ буурсан байна. Энэ нь бизнес болон хэрэглэгчдийн илүүц зүйлд мөнгө зарцуулах нь буурч байгааг харуулжээ. АНУ-ын гуравдугаар сарын инфляцын мэдээлэл нь Трампын тарифын эхний давлагааны багахан хувийг л хамарсан тул шинжээчид үнийн бууралтыг үндсэндээ хэрэгсэж үзэхгүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 12:42

АНУ Д хүн ам хөнжлийнхөө хирээр хөлөө жийх зарчмыг амьдр�##�даа хэвшүүлэх эхлэл тавигдаж байна даа.

Зочин
Зочин
4 сар 11, 2025 13:37

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button