Хоригдол солилцоогоор АНУ балетчин, ОХУ технологи хууль бусаар оруулдаг хүн хүлээн авлаа

АНУ, ОХУ хоёр пүрэв гарагт /2025.04.10/ хоригдол солилцсон байна. Энэ солилцоогоор АНУ балетчин, ОХУ технологи хууль бусаар оруулж ирдэг хэрэгтнийг хүлээн авчээ. АНУ-ын хүлээн авсан балетчин Ксения Карелина нь Украиныг дэмждэг буяны байгууллагад 51.8 ам.доллар өгснийхөө төлөө 12 жилийн хорих ял сонссон байна юм. Харин ОХУ-ын хүлээн авсан Артур Петров 2023 онд АНУ-ын хүсэлтээр Кипрт баривчлагдаж байжээ. Тэр ОХУ-руу чухал микроэлектроник хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдсан юм.
Хоригдол солилцоо Абу Даби хотноо явагдсан байна. Петровыг ОХУ-ын тал хүлээн авсан даруйдаа эмнэлгийн үзлэгт хамрагджээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) мэдэгдэл хийхдээ “Петровыг АНУ-ын иргэн Ксения Карелинагаар сольсон. Тэрбээр гаднын оронд санхүүгийн дэмжлэг үзүүлж, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр 12 жилийн хорих ял авсан” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын албан тушаалтнууд “Reuters” агентлагт хэлэхдээ Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар яридхаа Карелинагийн хэргийг дурдсан гэжээ. Путин дайныг дуусгахыг хүсэж байгаа тул сайн санааны үүднээс Карелинагийн асуудал дээр ямар нэгэн юм хийнэ хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп