
Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “The DZ Baja-250” мотоциклын уралдаан Булган сумын нутаг “Молцог элс”-нд амжилттай зохион байгуулагдаж аваргууд тодорлоо.
Уралдаанд хоёр ангиллаар Монгол Улсад төдийгүй олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн мото спортын зэрэг цолтой 12, Австрали улсаас 2, шинэ залуу тамирчид нийт 60 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Харин уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Даланзадгад Элс” Мотоциклын холбоо ажилласан бол Өмнөговь аймаг ивээн тэтгэн хамтран зохион байгуулжээ.
Тэмцээний Pro ангилалд 25, Junior ангилалд 32 тамирчин уралдсан байна. Үүнээс
Pro ангилалд: Тэргүүн байр ОУХМастер П.Төрбат, дэд байр мото спортын мастер Б.Мэндбилэг, гутгаар байр Мото спортын 1-р зэрэгт Н.Ууганбаатар, шагналт 4-р байр мото спортын 3-р зэрэгт Б.Хангайбазар, шагналт 5-р байр Б.Батхишиг нар шалгарлаа.
Junior ангилалд: Тэргүүн байр Д.Буянтөгс, дэд байр Д.Хашчулуун, гутгаар байр Г.Сумьяабазар, шагналт 4-р байр н.Гантогтох, шагналт 5-р байр Б.Анхбаяр нар тус тус тэргүүллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ тэмцээнийг хоригломоор бна.говийн хөрсийг эвдэж дуусг�##�аа
Маш эмзэг нимгэн хөрсний шимт давхрагыг ёстой сүйтгэж өгөх юмаа. Шууд хоримоор байна.