НИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай автомашиныг нэг удаад гаалийн татвараас чөлөөлдөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлон оруулж ирэхдээ нэг удаагийн гаалийн татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байдгийг ГЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай, зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай, дээрх шаардлагуудыг бүрэн хангасан тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа импортлох боломжтой аж.

  • Иймээс дээрх шаардлагыг хангаж буй иргэд,
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Автомашины техникийн гэрчилгээ
  • Гаалийн улсын байцаагчийн хийсэн шалгалтын тэмдэглэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад хандаж хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөлт үзүүлэх тусгай заалт нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах, тэдний хөдөлгөөний эрх чөлөөг дэмжих зорилготой аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button