УЛС ТӨР

Шалгагдах хугацаандаа “зугтаж”, шинэ оноо гадаадад угтаж буй эрхмүүд

Хууль, хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт эхлүүлчихээд байхад гадаад руу яваад алга болчихсон хэд хэдэн эрхмүүд бий. Тэд эх орондоо ирэлгүй, гадаадад шинэ оноо гаргаж байна. Шалгагдаж байх хугацаандаа тодорхой шалтгаанаар хил давсан эрхмүүдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, шүүгч Д.Төмөрбат, Ц.Амарсайхан, хувийн хэвшлээс “Алтайн Констракшн” ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ, Бэрэн групп” ХХК-ийн Д.Мөнхтөр нарын хүмүүсийг нэрлэж болно.

Саяхан АТГ-т шалгагдаж буй Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг хилээр нэвтрэх гэж байхад нь хориг тавьсан. Мөн “Эрдэнэт”-ийн асуудлаар шалгагдаж буй “Монголын зэс корпораци”-ийн  захирал Ц.Пүрэвтүвшинг хил давсан гэж мэдээлэгдсэн ч албан ёсоор үгүйсгэсэн юм. Ингээд шалгагдах хугацаандаа хил давж,  гадаадад шинэ оноо үдэж буй эрхмүүдэд холбогдох хэргийг сануулъя.

Ц.ЭЛБЭГДОРЖ ХИЛ ГАРЧ, ГУРВАН УДААГИЙН МЭДҮҮЛГЭЭС БУЛТААД БАЙНА

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн шороон овоолгоос зэс баяжуулан авч их хэмжээний ашиг хүртэж байгаа “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж буй. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүс гэгдэх Ванчинцэрэнгийн Цамба, Баасанжавын Отгонбаатар нарыг мөн шалгаж эхэлсэн.

АТГ-ынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Энэ үеэр буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Ц.Элбэгдорж гадаад руу явсан юм. Өдгөө ч тэрбээр эх орондоо ирээгүй байна.Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос АТГ гурван удаа мэдүүлэг авахаар дуудсан ч очоогүй байгаа юм.

Ч.САЙХАНБИЛЭГ ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ЯВСАН Ч ЭРЭН СУРВАЛЖЛАГДАХАД ХҮРЭВ

Дубайн гэрээг батлахдаа улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын явцад хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан ч ирэх хугацаа нь удаа дараа хойшлогдсон тул “оргон зайлсан” үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Тодруулбал, Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн АТГ-аас албан ёсоор эрэн сурвалжилж буй. Тэрбээр эх орондоо тодзорхой хугацаанд ирнэ гэсэн амлалт өгсөн гэгдэж буй ч ойрын эх сурвалжууд нь уг мэдээллийг үгүйсгэж буй юм.

Х.БАТ-ЭРДЭНЭ ГАДААДАД “БҮГСЭН” ТУЛ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОГСОНГИ БОЛЖЭЭ

“Алтай Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Монгол драй милк” компани монгол улсад хуурай сүү импортлох, бүтээгдэхүүн экспортлох зорилгоор Хөгжлийн банкнаас 15 сая ам долларын зээл авсан байдаг. Ингэхдээ уг компанийнхаа бүх хувийг төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр шилжүүлж, төд удалгүй Э.Э гэх залуу руу шилүүлсэн гэдэг.

Уг зээлийг авахад “Алтайн Констракшн” ХХК-ийн хөрөнгийг барьцаалан зээл авсан ч, уг барьцаа нь авсан зээлийнхээ 10 хувьд хүрдэггүй тул “Монгол драй милк”-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Хэргийг шалгаж шийдвэрлэхийн тулд зайлшгүй Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авах шаардлагатай байгаа ч тэрбээр гадаадад амьдарч байгаа тул шийдвэрлэх үйл явц зогсонги байдалд ороод байгаа юм. Тэрбээр эх орондоо өнөөг хүртэл ирээгүй байна.

БЭРЭН” ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МӨНХТӨР ХИЛ ДАВАН ЗУТГААД УДАВ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ийн захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг шалгаж, яллагдагчаар татаад буй.

Уг хэрэгт холбогдон шалгагдсан “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хил даваад эх орондоо ирэлгүй нэлээд удаж байна.  Үүнээс үүдэж, дээрх хэрэг гацаанд ороод байгаа юм.

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ АЛТАНБУЛАГ БООМТООР ХИЛ ДАВЖ, АНУ-Д “НУУГДАВ”

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Бямбаа агсан цагдан хорих байранд амиа хорлосон байдалтай олдсон. Уг хэрэгтэй холбоотой 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий.

Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш эх орондоо ирээгүй байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээллээр, С.Төмөрбат АНУ дахь хадам талын ахан дүүс дээрээ очсон гэгддэг. Тэрбээр эх орондоо өнөөг хүртэл ирэхгүй байгаа учир хууль хяналтын байгууллагынхан АНУ-аас авчрах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл цацагдсан ч АТГ-аас албан ёсоор зарлаагүй байна.

ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН БНСУ-Д ЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛТЭЙ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Салхитын мөнгөний ордтой холбогдох хэрэгт шалгагдаж байсан шүүгчдээс хоёр нь хил давчихаад буй. Нэг нь дээр дурдагдсан С.Төмөрбат. Нөгөө нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан юм.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хилийн хориг цуцлуулах хүсэлт тавьж,  гадагшаа явжээ. Шүүхээс Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдал, эмчилгээ шаардлагатай зайлшгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хил нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөг хүртэл ирээгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр БНСУ-д хагалгаанд орсон бөгөөд одоогоор хими эмчилгээнд явж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
12 сар 31, 2019 10:04

АВЛИГАЧИН прокурор, шүүгч нар тус�##�ж оргуулсан. ЗУГТАЖ чадлаа. ОДОО ЯАЖ түмний хара�##�аас мултрах вэ? ЭНД ИХ сайн лам ч тус болохгүй

зочин
зочин
12 сар 31, 2019 12:44

6 сарын дараа засаг солигдоно. Тэд ирнэ. Хуулийнхан өөрсдөө х�##�агдах бий. Эртхэн барьж ав. Хүсэхгүй байна уу. Номтойбаяр да

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 31, 2019 12:53

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БАЙХЫГ НЬ ХАРАЯ ККККККК

Зочин
Зочин
12 сар 31, 2019 17:09

МОНГОЛ УЛСЫГ АРД ТҮМЭНТЭИ НЬ ЦУГ ДОРОМЖИЛЧИХ ЮМАА !!!!!! ДОРОМЖЛУУЛЖ БАИХДАА ТААРСАН АРД ТҮМЭН ҮҮ БИД !!!!!!

Мөхөл айсуй
Мөхөл айсуй
12 сар 31, 2019 18:13

Монгол улсыг авилг�##� мөхөөнө шүү. 2020 оны сонгууль хийж хэрэггүй байхаа энэ ард түмэнд 1 удирдагч хэрэгтэй байхаа.

Очиро
Очиро
12 сар 31, 2019 19:01

Ц.Элбэгдорж худлаа гар сайхан ярьж яаж хулхиддагийг ард түмэн мэднээ гутлаа тослоод зангиагаа зүүгээд очино гэж шаагаад байсан новшын урвагч

Зочин буу
Зочин буу
1 сар 1, 2020 13:51

Хохирлоо барагдуулаагүй байхад Жастин Каплад өршөөл үзүүлж ноцтой хууль зөрчсөн бэлэн хэргээр нь Элбэгдоржийг татаж суулгаад үргэлжлүүлэн

Зочин
Зочин
1 сар 1, 2020 13:55

Жастин Каплаг хохиролоо барагдуулаагүй байхад өршөөл үзүүлсэн бэлэн хэргээр нь Элбэгдоржийг яллаад Оюу толгойн авилгыг нэмэх хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 11, 2020 18:13

Гутлаа тослох дуртай нөхрийг хөл нүцгэн бариад авах чух�##� шүү одоо өөрийх нь хөл нүгэн баригдах ээлж болсон бас тэр сайханбилэг гэж нөхөр

Холбоотой мэдээ

Back to top button