Цагаан ордны эмч Трампын эрүүл мэнд маш сайн байгаа гэжээ

Цагаан ордны эмч Шон Барбарелла ням гарагт /2025.04.13/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эрүүл мэнд маш сайн байгаа гэж мэдэгджээ. Трампын хоёр дахь бүрэн эрхт хугацааны анхны эмнэлгийн үзлэгийг Мэриланд мужийн Бетесда хотноо хийсэн байна.
Барбарелла бичихдээ “Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн байдал маш сайн хэвээр байгаа. Зүрх, уушиг, мэдрэл болон биеийн ерөнхий үйл ажиллагаа сайн” гэжээ. Нэгдүгээр сард тангараг өргөхдөө 78 настай Трамп байсан. Тэр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчийн албан тушаал хүлээн авсан хүн болсон. Харин АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч Жо Байден байсан билээ. Тэр нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгөхдөө 82 настай байсан юм.
Баасан гарагт /2025.04.11/ Трамп Бетесда хот дахь Уолтер Рийдийн эмнэлэгт хэд хэдэн цусны шинжилгээ болон зүрхний эхо гэх мэт үзлэгт оржээ. Мөн тэрбээр сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, хөдөлгөөний болон мэдрэхүйн үйл ажиллагаа, рефлексийн тест өгсөн байна. Түүнд сэтгэл зүйн хямрал, түгшүүрийн шинж тэмдэг илрээгүй аж. Трамп нэмж Монтреалын сэтгэцийн үнэлгээ (MoCA) өгч 30 онооноос 30 авчээ. Энэхүү үнэлгээг сэтгэх чадварын бууралт, тэнэгрэлийн эхэн үеийн шинж тэмдгийг илрүүлэхэд ашигладаг.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп