Гадаад мэдээДЭЛХИЙ

Пенсильвани мужийн даргын гэрийг шатаасан этгээд өөрөө цагдаа дээр очжээ

Ням гарагт /2025.04.14/ АНУ-ын Пенсильвани мужийн Дарга Жош Шапирогийн гэр рүү молотовтой этгээд нэвтэрч галдан шатаасан хэрэг гарсан юм. Уг хэргийн сэжигтэн, 38 настай Коди Балмер өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн байна. Балмер гэрт нь хууль бусаар нэвтрэх үедээ Шапиротой тааралдсан бол алхаар зодох байсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө хэлжээ. Уг халдлага Шапиро гэр бүлтэйгээ унтаж байхад болсон юм.

Балмер хүний аминд хүрэх гэж оролдсон, галдан шатаасан, хулгай хийсэн, засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэх мэт хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутгагдсан байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон халдлагын дараа “Засаг дарга Шапиро болон түүний гэр бүлийнхэн рүү халдсан цочирдом явдлыг өршөөх аргагүй. Ийм бузар муу үйл явдлыг тэвчиж болохгүй. Гэмт этгээдийг хуулийн дагуу яллах ёстой” гэжээ. Шапир мэдэгдэл хийхдээ “Өчигдөр хийсэн халдлага шиг над руу дайрч, намайг дарж авах гэж буйд нь би автахгүй” гэж хэлсэн байна.

Өмнө нь 2022 оны аравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн гэрт нэгэн этгээд хууль бусара нэвтэрч орсон хэрэг гарсан. Хэрэгтэн алхаар Пелосигийн нөхөр Паул Пелосид халдсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 15:39

Жомбого Трамп

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 15, 2025 17:31

ОРОСУУДААС муу зүйл гардаг гэдэг.
Америк гэмт хэрэгтэн яг ОРОС.

Холбоотой мэдээ

Back to top button