УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн анхны хэлэлцүүлэг байнгын хорооны шатыг 2 удаа давсангүй

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас буюу ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд өргөн барьсан.

Гэвч анхны хэлэлцүүлэг дээрээ байнгын хорооны шатыг хоёр удаа давсангүй.

Эхлээд хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг сайтар нягтлах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх чиглэлээр анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Энэ мягмар гарагт УИХ-ын Төсвийн байнгын хороо дээрх ажлын хэсгээс гаргасан дагалдах хуулиуд дээр нэр бүхий байгууллагуудаар дүгнэлт гаруулах саналыг дэмжиж, хуулийн төслийг УИХ-ын Тамгын газарт илгээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг дэмжээгүй. Хэрэв дэмжсэн бол хуулийн төслийг Эдийн Засгийн байнгын хороонд хүргүүлэх ёстой байв. 

Ингэснээр энэ долоо хонгийн УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан дээрх хуулийн төсөл дахин унахаар болоод байна. Дагалдаж орж ирсэн хуулиудаар шалтагласан гэж харагдана. Холбогдох хуулийн байгууллагуудаас нь энэ талаар санал авна гэх шалтгаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар оруулалгүй уяв. 

Энэхүү хуулийн төслийг гишүүд дэмжих сонирхолгүй байна уу.

УИХ-д 1XBET-ээс ашиг олдог бүр гол дамжуулагч нь байж болзошгүй гишүүн байгаа гэх мэдээлэл улстөрийн хөшигний ард хөврөх болсон. УИХ-ын гишүүн Б.Түвшин өнгөрсөн онд 1XBET-ээр дамжсан валютын 21 хувь буюу 285 сая ам.долларын гүйлгээг "Чойжин Алтекс" ХХК гэх компаниараа гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох тухай тов тодорхой ганц заалттай.

1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй:

  • “20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”

2 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Энд зааснаар хэрэв хууль батлагдаж, хэрэгжиж эхэлбэл Монгол Улсад Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглох юм.


Холбоотой мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 08:53

Түвшин мөнгө тараасан

Зочин
Зочин
4 сар 17, 2025 12:09

Новшийг олон нийтийн сүлжээний бай болгооч. З�##�уучуудын аиьдр�##�ыг сүйрүүлж бна ш тээ

тогтох
тогтох
4 сар 17, 2025 13:41

Мөрийтэй тоглоом хар мөртэй гэдэг олон сайхан з�##�уусын амьдр�##�, амиар тоглуулж байгаа хүмүүс хойдын буянаа бодсон нь дээр дээ тамчуудад л булхай байдаг наадуул чинь бүгд хамга�##�агч нь байхыг үгүйсгэхгүй ийм б�##�ай гишүүдээр дүүрчихсэн их хур�##� болоод байна.Зөв хүмүүжилтэй зөв бодолтой хүмүүсийн ард ...

Зочин
Зочин
4 сар 17, 2025 14:59

Яагаад

уншигч
уншигч
4 сар 17, 2025 16:57

Дэмжихгүй байгаа нөхдүүд тэр юмнаас ашиг олдог, байлгахыг хүсдэг нөхдүүд болж таарлаа даа

Зочин
Зочин
4 сар 17, 2025 18:30

Дэмжээгүй гишүүдийн нэрсийг зарлаач, олж мэдээллээч сэтгүүлчдээ

Холбоотой мэдээ

Back to top button