УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдрийн маргаан: Биржийн хуульдаа оффтейк гэрээ хийх заалт хавчуулжээ

Өнөөдрийн /2025.04.17/ УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүд "Нүүрсээ урт хугацаагаар бартераар өгөх гэж байна. Буцаад оффтейк гэрээгээ сэргээх нь. Төмөр зам бариулах нэрээр таван оффтейк гэрээ байгуулна" гэсэн шүүмжлэлүүдийг хөврүүлэв.

Оруулж ирсэн хуулийн төслийг харвал 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт

  • “10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно” гэсэн заалт бий аж.

Энэхүү заалт дахь урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг гишүүд нүүрсээр бартер хийх агуулга гэж ойлгон тайлбарлав. Тус хуулиа өөрчлөөд баталчихвал БНХАУ-ын "Чайна Энержи" компанитай нүүрсний үнээ тохирохоос эхлээд ажлууд хүлээгдэж байгаа. Улмаар Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтыг гэрээг хоёр улсын компани хоорондоо үзэглэнэ.

Өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Урд талын компаниудаас биржийн хуулийн БОЙКОТ явж байгаа. Биржийн хуулийг болиулах сонирхол бий. Гэхдээ бид хуулиа зогсоох биш сайжруулаад явах ёстой" хэмээн ам нээсэн.

Тэгэхээр энэ биржийн хууль дээр бүтээгдэхүүн солилцох тухай заалтыг оруулах сонирхол өрнөж байгаа болж таарах уу. Бид өмнө оффтейк гэрээгээр өчнөөн тонн нүүрсээ хил давуулсан. БНХАУ-ын Чалко, Норинка зэрэг компаниудын жишээг дурдаж болно.

Гэтэл Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гурван цогц асуудлын нэг болох Тавантолгойн бүлэг ордын Бортолгой, Ончхараат амуудаас олборлолт хийх ажил дээр эл хоёр компани дахин орж ирэх төлөвтэй байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 19:57

Энэ Данхыг түргэн �######�уулахгүй бол Женкогийн бууны гөлөг болчоод, хамгийн болохгүй зүйл түүний ЦАВЧАА - нуудыг сэмхээн шургуулчих гээд бна ш дээ !
УИХ 126 тулдаа л булхайгий нь илчлэн зогсоож бна !!!
ДАНХЫГ ДАРИУХАН �######�уулая гэж дав�##�га�##�аяа !
Данхыг дариухан, Данхыг дариухан, Данхыг дариухан

Зочин
Зочин
4 сар 17, 2025 20:14

Женко,Зика хоёр ТТ- ордыг эх орондоо авч үлдлээ гэж хуца лдаад байгаа нь худлаа юм шүү ! Явж явж эцсийн дүнд харин бүр эсрэгээрээ Хятадад авч өгсөн бгаа юм. Яг тухайлб�##� одоо Онч хараат,Бор тээг хоёр ордыг Мо нголын ямарч оролцоогүйгээр Хятад дангаараа эзэм шиж ухаж авах болоод бна ш дээ. Гэрээ нь ийм бна !!!
Эцсийн эцэст ТТ-н бүлэг ордын тэн хагас арай илүүг Хятад манайтай хамтран ухна, харин хоёрын хоёр орд ыг нь Хятад бүүр дангаараа ухаж авна!
Ингээд харахаар ТТ-н ордыг Зика,Женко хоёр хэнд авч өгсөн бна даа ?!
Хятадад л авч өгсөн бгаа биз дээ !

Холбоотой мэдээ

Back to top button