Спорт

CS2: "Chinggis Warriors" мэйжорын эрхээ авч, түүх бүтээлээ

Ирэх зургаадугаар сард АНУ-ын Остин хотод CS2-ын мэйжор тэмцээн зохион байгуулагдана.

Тус тэмцээнийг CS2-ын ДАШТ гэж нэрлэж болно. Энэхүү тэмцээнд манай улсын "The Mongol"Z баг оролцож, CS2-ын Азийн амжилтыг шинэчилж байв. Тэгвэл удахгүй зохион байгуулагдах мэйжорт манай улсын хоёр баг оролцоно.

Өчигдөр /2025.04.17/ “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авав.

“The MongolZ” баг Мэйжорт шууд уригдаж, оролцохоор болсон.

Ийнхүү Монголоос гурав дахь баг Мэйжорт оролцож, стикерээ гаргахаар боллоо. Тэднээс өмнө “IHC Esports”, “The MongolZ” багууд шалгарсан түүхтэй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button