УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, хариулт өгч дууссан. Иймд, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 76.3 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. 

Шүүхийн тухай хуулийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заажээ. Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн юм.

УИХ ч үүнтэй нь санал нэгдэж дүгнэлтийг нь хүлээж авсан.

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантайгаа холбогдуулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор заасан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 13:21

Авилг�##�ынь яах болж бна

Холбоотой мэдээ

Back to top button