НИЙГЭМНийгэм мэдээ

Мисс Б.Эрдэнэсувд: Өндөр өвөө минь “Буур” Жамъян, бага байхад жүдогоор хичээллүүлнэ гэдэг байсан

72 дах удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох болсон Батбаярын Эрдэнэсувдтай ярилцлаа.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Би МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлалын дөрөвдүгээр түвшний оюутан. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн хос хөтөлбөрөөр сурдаг.

-Мисс болох хүсэл юунаас эхлэлтэй вэ?

-Анх 14 настайдаа “Монгол модель” агентлагт элсэж, загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн юм. Харин оюутан болоод хичээл сургуульдаа илүү анхаарч, загварын салбараас хэсэг хөндийрсөн. Ээжийн минь багийн мөрөөдөл мисс болох байсан. Тэр утгаараа ч юм уу загварын чиглэлд илүү их түлхэц болж дэмждэг. 2023 онд “Монголын сайхан бүсгүй” гэсэн тэмцээнд оролцсон доо. Гэхдээ тухайн тэмцээний бүртгэлийн талаар мэдээгүй. Ээж минь миний өмнөөс бүртгүүлсэн байсан. Тэгээд л очиж оролцож байлаа. Тус тэмцээндээ “Second runner up” гэсэн өргөмжлөл авсан. Энэ нь дараагийн тэмцээнд орох суурь болж, 2025 оны дэлхийн мисст оролцох сонгон шалгаруулалтын үндэсний ялагчаар тодорсон юм.

-Гэр бүлийнхэн нь спортын хүмүүс тэр дундаа бөхчүүд юм билэн. Та спортоор хичээллэж байв уу?

-Манай аавыг Гэлэгжамцын Батбаяр гэдэг. Үндэсний бөхийн улсын харцага. Манай ээж Энхбаярын Ууганжаргал Биеийн тамирын багш мэргэжилтэй. Би нэг ах, хоёр охин дүүтэй. Өндөр өвөө маань “Буур”Жамъян. Авга ах маань Дархан аварга Г.Өсөхбаяр. Харин төрсөн ах Сумо бөхөөр хичээллэж байгаад зодог тайлсан. Манай гэр бүл Монгол үндэсний өв соёлоо удам дамжуулан тээж яваа хүмүүс. Би багадаа их бадируун, бондгор, нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Аав намайг жүдо юм уу чөлөөт бөхөөр барилдуулах гэж их оролдсон. Бөхөөр хичээллээгүй ч гэсэн спортоо орхиогүй. Гар бөмбөг болон сагсан бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэдэг байсан юм. Магадгүй би барилдсан бол багагүй амжилт үзүүлэх байх гэж боддог шүү. Харин одоо бол экстрим төрлийн спортод дуртай. Тэр дундаа уул, хаданд авирах, өндрөөс үсрэлт хийх мөн дрифтээр хичээлэлдэг.

-Ээж тань уралдаан тэмцээнд хамт явж дэмждэг байсан гэлээ. Аав нь тамирчин болгох сонирхолтой байж. Тэгтэл мисс болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав маань “Эмэгтэй хүнд боловсрол хэрэгтэй, хичээл сургуульдаа анхаар. Орчин үеийн эмэгтэйчүүд боловсрол, ухаанаараа уралддаг болсон” гээд дэмждэггүй байсан. 2023 оны “Монголын сайхан бүсгүй”, “Дэлхийн мисс монгол” гэсэн тэмцээнүүд зэрэг болсон. Тухайн үед сар гаруй хугацаанд аавдаа мэдэгдээгүй. Эцсийн шат дөхөөд бэлтгэл ажил их болоод завгүй яваад байсан учраас аав анзаарсан. 2025 оны тэмцээнд орж байгааг мөн адил мэдээгүй байж байгаад үндэсний ялагч болсон үед л аав мэдсэн. Загварын талаар ойлголт муутай учир би маш сайн тайлбарлаж ойлгуулсны дараа намайг тултал дэмждэг болоод байгаа.

-Миссийн тэмцээний гол зүйл нь юу вэ?

-Миссийн тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд өөрийнхөө унаган төрхөөр авьяас чадвар, оюун ухаан, мэдлэг боловсрол, хүмүүнлэг, нөхөрсөг байдлаараа хоорондоо өрсөлддөг. Мөн авьяас, спорт гээд олон төрөл зүйлээр өөрийгөө сорьдог.

-Тэмцээний нэг чухал хэсэг бол танилцуулга бичлэг байдаг. Тэмцээндээ хэрхэн бэлдэж байна вэ?

-Өмнөх онуудын дэлхийн мисс тэмцээнд орсон миссүүдийн бичлэгийг харахад байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёлоо түлхүү харуулсан байсан. Миний хувьд арай өөрөөр буюу одоогийн монгол улсын хөгжил, өөрийн хотын сайхан талуудыг дэлхий дахинд харуулах зорилготой. Ингэхдээ зураг авалтаа нийслэл хотдоо хийсэн. Мөн өөрийн хоббинууд дундаас уралдааны машинтай дрифт хийж байгаа дүрс зэргийг уламжлалт ахуй соёлтойгоо хослуулсан даа.

Спортын гэр бүлээс гаралтай, өөрөө ч бас спортод сонирхолтой, авьяастай учир энэ төрөлд мөн топ модель, хүмүүнлэг номинациудад амжилт гаргах боломжтой гэж бодоод илүү бэлдэж байна. Хоёр сургуульд зэрэг сурч байгаа тул ачаалал ихтэй. Харин тэнхимийн багш нар, сургалтын алба, сургуулийнхан маань “Дэлхийн мисс”-т оролцох болсныг мэдээд дэмжиж байгаад баяртай байгаа. Мөн эргэн тойрон, гэр бүлийнхэн минь намайг бүх зүрх сэтгэлээрээ дэмждэг.

-Мисс нь сайн үйлсийн элч төлөөлөгч байх учиртай. Тэгвэл хүмүүнлэгийн ажилдаа ямар чиглэлийг сонгосон бэ?

-Хүмүүнлэгийн ажилдаа дэлхий нийт болон монголд тулгамдаад байгаа цөлжилт, агаарын бохирдол, усны хомсдол зэрэг асуудлыг хөндөж бага ч болов оролцоотой байх үүднээс гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа мод тарьдаг тухайгаар оролцоно. Энэ ажлын хүрээнд МУЕТГ-аас явуулдаг “Тэрбум мод” төсөлд хамрагдан Архангай аймагт мод тарих төсөл эхлүүлэн хэрэгжүүлсээр яваа. Миссийн тэмцээний дараа хамтарч, дэмжиж ажиллах байгууллага гарч ирвэл энэ ажлаа илүү өргөн хүрээнд, үр дүнтэй хийх зорилготой.

-Цаашдын зорилго болон өөртэй чинь адилхан мисс болох мөрөөдөлтэй охидод юу гэж хэлмээр байна?

-Миний үндсэн мэргэжил улс төр судлал. Эв найрамдлын элч төлөөлөгч тул ямар нэгэн нийгмийн асуудал, нийтэд хөндөгдөх сэдвийг шийдэхэд хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй. Модель буюу загвар өмсөх чиглэлд илүү ажилдаг. Миссийн тухай ойлголт муутай байлаа. Харин тэмцээнд орсны дараа үзэл бодол, харах өнцөг өөрчлөгдөж ямар ч сул талтай байсан. “Тухайн асуудлаа хөгжүүлж сайжруулах гэж хичээвэл боломж үргэлж нээлттэй байдаг юм шүү” гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2025 08:02

Архичин зодоонч Батбаярын охин байна.
Аав нь их тавьтиргүй этгээд байсан даа.

Зочин
Зочин
4 сар 21, 2025 08:03

Жамъян гэж бичээрэй.

Зочин
Зочин
4 сар 21, 2025 09:00

Энэнтэй суув�##� бөхчүүдэд зодуулж үхэх юм байна

Зочин
Зочин
4 сар 21, 2025 10:23

Өндөр өвөө нь буур цолтой, намхан өвөө нь гавьяат цолтой. Ийм л сайхан гэр бүл.

Зочин
Зочин
4 сар 21, 2025 10:23

Ямар юмных нь мисс иймэрхүү нүдний булай шиг юмнууд тийм юманд ордог гэсэншдээ

Зочин
Зочин
4 сар 21, 2025 11:02

Хөөрхөн л хүүхэн байна даа

EhdЗочин
EhdЗочин
4 сар 21, 2025 11:08

Sehuin g####i vee. Usuhbayriin l ariin haalga shd

Зочин
Зочин
4 сар 21, 2025 11:25

Өөр царай зүс сайтай охид зөндөө л баймаар. Яаж ийм юмнууд ш�##�гараад байдаг юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button