Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Ёндонг УУХҮ-ийн сайд байхад “Роснефть Аэро” гэх охин компаниа оруулах санал тавьж, хууль өөрчлүүлж байжээ

Оросын “Роснефть” компани 20 жил манайд онгоцны шатахуун цэнэглэх нөхцлөөр хэлэлцээ хийх асуудал өнгөрсөн долоо хоногт дуулиан дагуулсан сэдэв болсон. Энэ долоо хоногт энэ сэдвээр улс даяараа дахин мэтгэнэ. Учир нь Ардчилсан намынхан гурав хоногийн завсарлага аваад буй юм.

Уг асуудал чухам хаанаас эхлэлтэй вэ гэдгийг мөшгиж үзье.


-Г.Ёндонг УУХҮ-ийн сайд байхад Роснефть “Роснефть Аэро” гэх охин компаниа оруулах санал тавьжээ-

Одоогоос гурван жилийн өмнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ОХУ-ын компанийг оруулж ирэх санаачилгыг Г.Ёндон УУХҮ-ийн сайд байхдаа танилцуулж байжээ.

Тэрбээр ЭЗБХ-ны хуралдааны үеэрх танилцуулгадаа, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулсан. “Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” нээлттэй хамтарсан нийгэмлэгээс өөрийн охин компани болох “Роснефть Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн. Улмаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг эрхлэх хамтарсан компани байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг талууд хэлэлцэн эцэслэн тохирсон” хэмээн дурдаж байж.

Украины асуудлаас үүдэн барууны орнууд ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй шатахууны хомсдлын асуудлаар Г.Ёндон ОХУ-ыг зорьсон байдаг. Үүнд нь дэд сайд О.Батнайрамдал нарын дөрвөн хүн багтаж явж. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Роснефть” компанийн ерөнхий захирал Сечин нар 2022.03.10-ны өдөр Москва хотноо харилцан ойлголцлын санамж бичиг гэгчийг байгуулсан байгаа юм.

Эндээс манай шинэ нисэх онгоцны буудлын шатахууны хангамжийн асуудалд оролцох эхлэл тавигдсан гэж харж болно.

-Агаарын хөлгийн түлшээ "Роснефть"-ээс авахын тулд 2022 онд хуулиа ингэж өөрчилжээ-

Гэвч манай Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заалт байдаг.

Энэхүү заалт нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байсан гол тээг байсан юм.

Харамсалтай нь 2022.12.09-нд 7.2. "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно" гэсэн өөрчлөлтийг оруулчихжээ.

Нэмээд онцлоход, "Шинэ нисэх онгоцны буудлын чинь энэ шатахуун хангамжийн асуудалд орж ирье" гэдэг асуудлыг ОХУ-ын тал 2019 оны Засгийн газрын хоорондын комиссын хурлаас эхлээд хоёр, гурван ч удаа тавьжээ. Гэвч 2021 онд болсон Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан нэлээд бодитой оруулж ирж, хөндөх болсон байна.


Өмнө хүргэж байсан агуулгуудыг доорх линкүүдээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2025 08:58

Одоо дэвшээд Хархорин хотын газрыг зараад сууж байгаа. Миеэгомбын Энхболдын араас орсон

Энэ мэт хутгуур хот барьж чадах уу
Энэ мэт хутгуур хот барьж чадах уу
4 сар 21, 2025 15:36

Хархорин хотыг энэ мэт м�##�ууд хэзээ ч барьж чадахгүй
Харин хуулийн хүрээнд бүх эрхийг нь олговол хувийн хэвшил чадна

Зочин
Зочин
4 сар 21, 2025 16:08

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочи
Зочи
4 сар 21, 2025 20:45

Энэ гэрээг хэрхэвч хийж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button