Трампын захиргааг шүүмжилсэн Пап лам АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзжээ

Доналд Трампын захиргааг шүүмжилсэн Пап лам Улаан өндөгний баяраар АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванстай уулзсан байна. Ватикан энэ талаар мэдэгдэл хийхдээ “Пап Францис Улаан өндөгний баярын мэнд мэдэхийн тулд хэдэн минут үргэлжилсэн товч уулзалт хийсэн” гэжээ.
Ванс амралтын өдрүүдэд Италид гэр бүлтэйгээ айлчилсан юм. Тэр бямба гарагт /2025.04.19/ Ватиканы өндөр албан тушаалтнуудтай уулзаж албан хэлэлцээ хийсэн байна. Пап лам болон Ватиканы албаны хүмүүс Трампын захиргааны хэд хэдэн бодлогыг шүүмжилсэн. Тодруулбал Ватикан Трамп олон сая хууль бус цагаачийг АНУ-аас албадан гаргахаар төлөвлөн, “USAID”-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосныг шүүмжилсэн юм. Францис хууль бус цагаачдыг албадан гаргаж буйг гутамшиг хэмээсэн. 2019 онд католик шашинтай болсон Ванс 19-р зууны үеийн католик сургаалыг иш татаж цагаачлалын эсрэг бодлогоо зөвтгөж байсан юм.
Хүнд хатгааны улмаас Францис эмнэлэгт 38 хоног хэвтсэн. Тэрбээр Улаан өндөгний баяраар Гэгээн Петрийн сүмийн тагтнаас цугласан олонд мэндчилгээ хүргэсэн байна. Францис амьсгалын замын асуудлын улмаас удаан хугацаанд ярьж чадахгүй байгаа учир тэр богинохон мэндчилгээ дэвшүүлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
VANCE GJ MUU ALUURCHIN IREED HOLY FATHER MAAN BHGUI BOLLLOO