Израил цэргүүд нь эмч нарыг хөнөөснийг хүлээн зөвшөөрлөө

Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2025.04.20/ нийтэлсэн тайландаа өнгөрсөн сард Газын зурваст яаралтай тусламжийн ажилчдыг хөнөөсөн хэрэг мэргэжлийн алдааны улмаас гарсан гэжээ. Уг хэрэгтэй холбогдуулан нэгэн цэргийн командлагчийг албан тушаалаас нь чөлөөлнө хэмээсэн юм.
Гуравдугаар сарын 23-нд Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафа хотод гурван тусдаа хэрэг гарч 15 түргэн тусламжийн ажилтан болон эмч Израил цэргүүдэд буудуулж амь үрэгдсэн. Тэдний цогцсыг булсан байсныг НҮБ болно Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилчид долоо хоногийн дараа илрүүлсэн.
Израилын арми тайландаа “Эхний хоёр хэрэгт гал нээсэн нь дайсны хүчнээс бодит аюул заналхийлэл учирч байна гэж цэргүүд буруу дүгнэлт хийснээс болсон. Харин гурав дахь тохиолдол байлдааны үеэр тушаалыг зөрчсөнөөс үүссэн” гэжээ. Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэг үйл ажиллагаагаа иргэдийн дунд нуудаг гэж буруутгадаг билээ.
Тус хэргийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүд дээр гарахад Израилын зэвсэгт хүчин ихээхэн шүүмжлэлд өртсөн. Эхэндээ Израилын арми түргэний машинуудыг шөнө гэрэл, дуут дохиогүй ойртож ирсэн гэж мэдэгдсэн. Машинууд гэрэл, дуут дохиогоо асаасан явж байгаа нь харагдсан бичлэг нийтлэгдсэний дараа Израилын арми тус хэргийг сайтар шалгана хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭР ИЗРИАЛЬ ГЭЖ ЯМАР ГАРУУД БАЙДЫН МАНАЙ ЧИНГИСИЙН СЭЛЭМНИЙ АМТЫГ МЭДРЭЭГҮЙ ГАРУУД ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ ТААНУУД
Еврейд яагаад дэлхий даяар дургүй байдгийн учир олдов бололтой