Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи эмэгтэй хүнийг биологийн хүйсээр тодорхойлно гэснийг транс идэвхтнүүд эсэргүүцжээ

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн дээд шүүх эмэгтэй хүнийг биологийн хүйсээр тодорхойлно гэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн транс эрхийн идэвхтнүүд бямба гарагт /2025.04.19/ Лондоны парламентын талбайн өмнө жагсаал хийжээ. Идэвхтнүүд “Трансжендер эмэгтэй хүн бол эмэгтэй хүн”, “Трансжендер хүмүүсийг эрхийг олго” гэх уриа лоозон барьж жагссан аж.

19 настай трансжендер эмэгтэй Софи Гиббс “Эрхээ алдах цаг үе ирнэ гэдэг үнэхээр аймшигтай. Маш орчин үеийн мэт боловч ийм аюултай, хор хөнөөлтэй шийдвэр гаргахад бэлэн нийгэмд бид амьдарч байгаа гэж бодоход сэтгэл дундуур байна” гэж хэлжээ.

Их Британийн Хүний эрх, тэгш эрхийн комиссын тэргүүн хэлэхдээ ийм шийдвэр гарсан тул трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, эмнэлгийн тасаг, спортын багт оруулахгүй гэсэн үг хэмээсэн юм. Мөн Дээд шүүх трансжендер хүмүүс ялгаварлан гадуурхалтаас хамгаалагдсан хэвээр байх болно гэжээ. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Их Британид 116 мянга орчим хүн өөрийгөө трансжендер гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 16:48

БАЙГАЛЬД ЭР, ЭМ ГЭЖ ХОЁР ХҮЙС Л БИЙ. БУСАД НЬ ХОРВООД ХҮЧИНГҮЙ. МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button