Байгаль орчин
Мазаалай баавгайн гол байршлуудад нийт 7.5 тонн тэжээл байршуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 4-р сарын эхээр мазаалай баавгайгг хамгаалах цогц ажлын хүрээнд нэмэлт тэжээл тавих биотехникийн ажлыг өрнүүлсэн билээ.
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар өчигдөр 4000 кг нэмэлт тэжээл тарааж байршуулсан бөгөөд энэ хавар мазаалайн гол байршлуудад нийт 7.5 тонн орчим нэмэлт тэжээл байршуулахаар төлөвлөжээ.
Мөн мазаалай баавгайн тархац нутагт усны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах, уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх, камер суурилуулах, мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөсөн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.