Энэтхэгт террорист халдлага болж 26 жуулчин амь үрэгджээ

Мягмар гарагт /2025.04.22/ Кашмир нутгийн Энэтхэгийн хяналтад байдаг амралтын газарт зэвсэгт этгээдүүд террорист халдлага үйлдэж, 26 жуулчны аминд хүрсэн байна. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ Энэтхэгийн засаглалын эсэргүүцдэг зэвсэгт этгээдүүд тус халдлагыг үйлдсэн гэсэн байна. Хэрэг гарсан тосгон нь газар нутгийн маргаантай байдаг бүстэй ойрхон байрлалтай аж.
Цагдаагийн хоёр ахлах албан тушаалтан мэдэгдсэнээр 30 гаруй хүн халдлагын улмаас шархаджээ. Бүс нутгийн захиргааны дээд албан тушаалтан Омар Абдулла мэдэгдэл хийхдээ “Энэ халдлага нь сүүлийн үед иргэд рүү чиглэсэн хэргүүдээс хамгийн том нь байлаа” гэсэн байна. Амиа алдсан жуулчдын ихэнх нь Энэтхэг иргэд байсан гэж эх сурвалж мэдэгджээ. Цагдаа болон цэргүүд халдлагыг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм.
Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах “Бид гэмт хэрэгтнүүдийг хамгийн хүндээр шийтгэх болно” гэжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Саудын Араб дахь хоёр хоногийн айлчлалаа эрт дуусгаж өнөөдөр /2025.04.23/ улс руугаа буцах болсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Ямар ч нөхцөлд энгийн иргэд рүү халдаж болохгүй” гэжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.