СПОРТ

Хөл бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсаас анх удаа Тусгай олимпын наадамд хөл бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө. Багийн спортын төрлөөр өрсөлдөхөд гол шалгуурын нэг бол багийн олонхыг оюуны бэрхшээлтэй тамирчид бүрдүүлсэн байх ёстой. Тэмцээний үеэр нэг талдаа 20 минут нийт 40 минут тоглодог бөгөөд нэг тамирчин талбай дээр 10-аас илүү минут тоглосон байх ёстой. Багийн “онцгой” тамирчид голчлон тоглоно. Бусад нь дэмжин тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн дүрэм журамтай.

Манай багийнхан Абу Даби хотод ирээд сорилго тэмцээнтэй нийлээд долоон удаагийн тоглолт хийсний эцэст аваргын төлөө Пакистанчуудтай өрсөлдөхөөр болов. Маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, 1:0 ээр ялагдал хүлээсэн ч, хөлс хүчээ гаргаж авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй байлаа.

Манай хөл бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй тоглогч багтсан. Дэмжин тоглогчдын хувьд анх удаа оюуны бэрхшээлтэй хүнтэй ойртож буй залуус байхад олон жил эдгээр хүмүүст урам зориг өгч, хамт бэлтгэл сургууль хийдэг туршлагатай нь ч байлаа. Тэд энд өнгөрүүлсэн 15 хоногт бие биедээ дасаж, нэг нэгнээ хүндэлж, дэмжиж “хөгжлийн бэрхшээл” гэх ханыг үгүй хийж байгаа нь юу юунаас илүү шагнал билээ. 

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Propecia Testosterone [url=http://cialibuy.com]Cialis[/url] Best Price Drugs 24 Cialis Generico Farmacia Online

Холбоотой мэдээ

Back to top button