Нийгмийн

E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрэв

“E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулжээ.

Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1,264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ.

2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button