Спорт

“Nomadia fighting Championship" маргааш “UG Arena”-д эхэлнэ

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилготой "Nomadia fighting Championship" тулааны спортын дөрвөн төрөлт олон улсын тэмцээн маргааш “UG Arena”-д эхэлнэ.

Тус тэмцээнийг холимог тулааны олон холбоод нэгдэн хийж буй аж.

Маргааш /2025.04.27/ эхлэх "Nomadia fighting Championship" тэмцээнд Монгол, Тайланд, Узбекистан, Казахстан, Киргизстан, Австрали, Украйн зэрэг орноос тулаанчид ирэхээр болжээ.

Нийт есөн тулаан болохоор төлөвлөсөн байна.

Энэ удаагийн тэмцээний оргил тулаан нь холимог тулаанч М.Нандин-Эрдэнийн “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Танавит Ликиттэй тулалдах тулаан юм.

М.Нандин-Эрдэнийн хувьд, Монголын шилдэг холимог тулаанчдын нэг юм. Тэрээр 1987 оны 4-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд мэргэжлийн холимог тулааны (MMA) карьертаа 16 ялалт, 9 ялагдалтай амжилттай тулаанч юм.

М.Нандин-Эрдэнэ нь боксын олон улсын мастер, кикбоксингийн спортын мастер цолтой бөгөөд таеквондогийн хар бүстэй, каратегаар Азийн аварга, Монгол тулааны улсын аварга юм. Тэрээр “Их Засаг” олон улсын их сургууль болон Монголын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.

БНСУ-д амьдарч байхдаа холимог тулааны бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд “Road FC” холбоонд тоглож, Хятадын Бао Инцан, Солонгосын Пак Вон-Сик нарыг ялсан. 2024 онд “Road FC”-ийн олон улсын тэмцээнд оролцож, 1 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байв.

Түүний мэргэжлийн тулааны 19 ялалтын 13 нь хүнд цохилтоор (TKO), 3 нь шүүгчдийн шийдвэрээр (DEC) ялагдсан байна. Тэрээр Ази, Номхон далайн бүсийн чансаагаар нийт тулаанчдын дунд 97-р байранд, хөнгөн жингийн ангилалд 19-р байранд бичигдэж байна. Түүнчлэн БНСУ дахь тулаанчдын дунд 9-р байранд, хөнгөн жингийн ангилалд 4-р байранд жагсаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button