Хойд бүсийн хуралдаантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.
Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралддаг. Тэгвэл УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотойгоор энэхүү хуралдаан цуцлагджээ. Тодруулбал, Булган аймагт зохион байгуулагдаж буй Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаантай холбоотой аж.
Харин Ардчилсан намын бүлэг 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлосон байна.
Монгол Улсын Засгийн газраас бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл энэ удаа “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 28-нд буюу өнөөдөр Булган аймагт эхлүүллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХ ГЭЖААГААН ҮНЭГҮЙ БЭЛГЭВЧ ТАРААГААРАЙ ЭНЭ ЧИНЬ СОЁЛ ЮМ ШҮҮ ХЭРЭГЛЭХ НЬ ХЭРЭГЛЭЭД ХЭРЭГЛЭХГҮЙ НЬ АГААРЫН БӨМБӨЛӨГ БОЛГОН ҮЛЭЭЖ ТОГЛОНО БИЗ.