СПОРТ

Тусгай олимпоос Монголын багийнхан 18 медаль хүртээд байна

АНЭУ-ын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид чуулж, Тусгай олимпын наадамд өрсөлдөж байна. Дэлхий нийтээрээ Абу Даби руу хот руу хараа чиглүүлж байгаа энэ үед Монголын баг тамирчид ч том амжилт гаргалаа. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ. Зуны 15 дахь наадам АНЭУ-ын Абу Даби хотоо боллоо.

Манай улс энэхүү Тусгай олимпоос гурван аварга, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Монголын багийн медалийн амжилт,

Алт

Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

Х.Балжинням – 200 метрийн гүйлт

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

Мөнгө

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/

Хөлбөмбөгийн баг

Хүрэл

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал - жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче

Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button