Нийгэм мэдээ

"Баян" өндөг: Бид бүтээгдэхүүнээ хэзээ ч урд хөршөөс импортолдоггүй бөгөөд энэ нь хориотой зүйл

"Баян" нэрийн өндгийг дотоод биш гадаадад үйлдвэрлэдэг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд байгаа. Энэ талаар тодруулах гэхэд компанийн зүгээс ямар нэг тайлбар өгөхөөс татгалзаж байсан.

Тэгвэл өнөөдөр "Баян" өндөг нүүр хуудастаа албан ёсны мэдэгдэл байршуулжээ.

Мэдэгдэлд,

"Баяншувуу" ХХК нь эх орныхоо хүнсний үйлдвэрлэлийн салбарт 1998 оноос хойш тасралтгүй 27 жилийн турш хувь нэмрээ оруулж буй улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай, Улсын тэргүүний ферм, үндэсний баялаг бүтээгч компани билээ.

Бид ХХААХҮЯ, Улс, нийслэл, орон нутгийн мал эмнэлгийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүний чанарын стандартад бүрэн нийцсэн шим тэжээл өндөртэй, шинэ өндгийг өдөр бүр хэрэглэгч нартаа нийлүүлдэг.

Зах зээлд нэр хүнд бүхий, хэрэглэгчдэд танигдсан, “Баян” логотой өндөгний талаар сүүлийн хэд хоног зохион байгуулалттайгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна. Монгол улсын хилээр урд хөршөөс хүнсний зориулалттай өндөг импортлох нь хориотой байдаг, манай компанийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ хуурамчаар үйлдвэрлэн, хууль бусаар импортолсон асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Баяншувуу ХХК нь "Баян" худалдааны тэмдгийг албан ёсны эрхтэйгээр эзэмшдэг бөгөөд барааны тэмдэгтийг хуурамч бүтээгдэхүүнд хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Иймд компанийн нэр хүндэд халдаж буй мэдээ мэдээллийн эх сурвалжийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах болно.

Хүндэт хэрэглэгч, харилцагч та бүхэнд Баян өндөгний үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2025 16:35

Магадгүй нөгөө лайтай хужаа нар нь бас тамга тэмдгийг нь ашиглаад бужигнуулж яваа ч юм бил үү.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 29, 2025 17:38

Баян авдаг бсн юмсан Хэнд нь итгэх вэ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 18:27

Баянгийн өндөг Монголдоо л бдаг шдээ.Нөгөө л шошго дуурайлгаж бгаа нь юм бх даа.Очиж2 урд бхдаа яахав дээ

Last edited 16 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
4 сар 29, 2025 23:50
Reply to  Зочин

9

Зочин
Зочин
4 сар 29, 2025 19:23

Баян өндөг унагах арга. Амт нь хамаагүй сайхан ш дээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 22:30

Надад бол Оросын өндөг сайхан байдаг. Баянгийн өндөг авта л ка лцигүй кассан дээр очихоос өмнө хагараад би төлөөд байсан болохоор авахаа байсан. Саяхан нэг хүн авсан байхаар нь сонирхтол тэжээлд нь ка лци нэмсэн бололтой арай дээрдсэн, шууд хагарахгүй байсан ч амт гэж юу ч байхгүй. Орос өндөг нь өөр. Шувуу нь гадаа гүйдэг газраас юм иддэг байх. Баянгийнх бас жижиг байдаг. Яг ижил үнээр том өндөг авах боломжтой.

Last edited 16 Өдөр Өмнө by Зочин
Зочинgajig
Зочинgajig
4 сар 30, 2025 08:22
Reply to  Зочин

Uhej bsan ch oros undug iddeggui bgaa

Ой санамжтай хүн
Ой санамжтай хүн
4 сар 29, 2025 22:42

Ковидын үед баянгийн тахиа хил давж өндөглдөг блхг.

Хятад улсад зардаг нүүрснээс Монгол ноён тэрбум, тэрбум доллар олдог блх нь гэндэж илэрч мэдэгдсэн түүх бдг.

Зочин
Зочин
4 сар 29, 2025 22:52

Ашгүй дээ.

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 07:59

ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААХАД Л,ЯМАР ИХ ЗҮЙЛ МОНГОЛДОО ХИЙДЭГГҮЙ НЬ МЭДЭГДСЭН БИЗДЭЭ.ДАМЧИДАА

96696832
96696832
4 сар 30, 2025 08:10

Horoolliin gadaa zaragdaj bui undugnuud tanaih minuu.sanaa zovoltgui yu.

Зочин Иргэн
Зочин Иргэн
4 сар 30, 2025 08:11

Хятадаас орж ирээд байна .Баян Ci гээд Бат�##�гаагүй өндөг идмээргүй байна.Өндөг өө гаргаж чадахгүй бол дампуураач

96696832
96696832
4 сар 30, 2025 08:13

Horoolliin gadaa zaragdaj bgaa undugnuud.munuu. tgj z/ b bgaa yu

Зочин
Зочин
4 сар 30, 2025 08:46

Бас зах руу өндөг нийлүүлдэг хүмүүс Баянгийн нэрийг зээл өндөг оруулж бас зарж болох юм. Тэгэхээр гол эзэн ямар хүн байна түүнийг нь олох хэрэгтэй юм биш үү

Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:41

Орос өндөг хамгийн цэвэр эрүүл бүтээгдхүүн

ШаЗочин
ШаЗочин
4 сар 30, 2025 09:43

Хятадын хогийн хорт хавдар үүсгэх хортой өндөг оруулж ирхээ болиорой. Тэгснээс оросын цэвэр эрүүл өндөг оруулж ирэххэрэгтэй

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 14:01

Үнэн тэнэг м�##� шиг шийдвэр гаргагчидтай улны улс юмаа.

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
4 сар 30, 2025 14:26

Dotood uildveree olond bichlegeer haruulbal batalgaatai shuu olnibergelzeeg tailna

Зочин
Зочин
4 сар 30, 2025 16:24

Уг нь сонголт маань юмсан!!!

Зочин
Зочин
4 сар 30, 2025 23:30

Үнэн бол тун сайн.Гадуур танай өндөгний нэр хүнд нь газар унаад хага үсэрч шороон зуурмаг болж нялбайгаад улсууд сэжиглээд худ�##�даж авахгүй бна шүү?!

Холбоотой мэдээ

Back to top button