ЭДИЙН ЗАСАГ

Уул уурхайн бирж: Төмрийн хүдэр, баяжмалаас бусад арилжаа муу байна

Энэ долоо хоногт Уул уурхайн биржээр гарсан арилжааны мэдээллээс харвал нүүрсний арилжаанууд муу буюу худалдан авагчийн талаас санал ирүүлэлгүй арилжаанууд хаагджээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал, “Эрдэнэс критикал минералс” 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг хэд хэдэн удаа амжилттай арилжаалжээ.

“Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой”, “Хангад эксплорэйшн” ХХК-иуд энэ долоо хоногт нүүрс арилжаалж чадаагүй байна. Засгийн газраас нүүрсийг тусгай гарцаар гаргаж, экспортыг сайжруулах шийдвэр гаргасан ч одоогийн байдлаар Хятадын талаас нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлэхээс илүүтэй дотоодын нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд голчилж буй билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button