Гадаад мэдээДЭЛХИЙ

Меган Маркл хааны гэр бүлийн хэргэм зэргийг ашигласаар байна

Сассексийн гүн, хунтайж Харригийн эхнэр Меган Маркл HRH (His/Her Royal Highness буюу эрхэмсэг гүнж/гүн) гэх хааны гэр бүлийн хэргэм зэргийг ашигласаар байгаа аж. Нэгэн подкастны бичлэгт Маркл Америкийн гоо сайхны бизнес эрхлэгч Жэйми Керн Лимад бэлгийн сагс илгээсэн нь буусан байна. Тус сагс дотор “HRH Сассексийн гүнж” гэх бэлгийн карт байсан юм.

Харри, Меган хоёр хааны гэр бүлийн үүрэг гүйцэтгэгч гишүүнээс татгалзах үедээ HRH гэх хэргэм зэргийг ашиглахгүй байх тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тэд тус хэргэм зэргийг эзэмшдэг хэвээрээ аж. Меган бэлгийн карт дээр HRH нэр цолыг ашигласан нь тус тохиролцоог зөрчсөн явдал гэж хүмүүс үзэж байгаа юм. Тэгвэл хосуудтай ойрын нэгэн эх сурвалж хэлэхдээ уг цолыг олон нийтийн үйл ажиллагаа эсвэл арилжааны зорилгоор ашиглаагүй тул тохиролцоог зөрчөөгүй гэжээ. Өөр нэгэн үүрэг ажил гүйцэтгэдэггүй хааны гэр бүлийн гишүүн бол хунтайж Эндрью. Тэр HRH цолыг ашигладаггүй ч эзэмшдэг хэвээрээ аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button