Нийгмийн

Өчигдөр янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр 21,917 мянган хүн нас баржээ

2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр 21 мянга 917 хүн нас барлаа. Үүнээс Энэтхэг улсад 2739 мянган нас баралт бүртгэгдсэн нь бүх улсуудыг тэргүүлж бол Монгол улсад өчигдөр 12 хүн нас барсан байна.

Янжуур тамхийг бүр мөсөн яагаад хориглож болдоггүй юм бол?

Жил бүр дэлхий дахинаа 8 сая гаруй хүн утаат хорт янжуур тамхинаас болж нас бардаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд л гэхэд 240 сая хүн тамхинаас болж нас барсан байна. Дэлхийн эргэн тойронд олон тооны дайн, мөргөлдөөн, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, бусад эрсдэлт хүчин зүйлээс болж хүний алтан амь үрэгддэг ч тамхинаас үүдэлтэй нас баралтыг ямар ч гадны эрсдэл гүйцэх боломжгүй болжээ.

Тамхинаас үүдэлтэй өвчин нь зөвхөн уушгины хорт хавдраар хязгаарлагдахгүй. Энэ бол хүний биед олон төрлийн өвчлөл, хорт хавдрыг үйлдвэрлэгч юм:

  • Уушгины хорт хавдар
  • Давсаг, бөөр, ходоод, нойр булчирхайн хорт хавдар
  • Зүрх судасны системийн хүнд эмгэгүүд
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Улаан хоолойн хавдар
  • Амьсгалын замын архаг үрэвсэл
  • Цусны хорт хавдар (лейкеми)

Чимээгүй, аажмаар гэхдээ өдөр бүр. Таныг энэхүү бичвэрийг уншаад сууж байх хооронд л хүний амь хэдэн зуугаараа тамхинаас болж үрэгдэж буйг та нэг төсөөлөөд үзээрэй.

Тамхи нь зөвхөн эрүүл мэндийн аюул биш. Энэ бол асар том бизнес, олон улсын худалдаа, улс төр, авлигын хөшигний цаадах хүчтэй тоглогч байсаар ирсэн. Гэтэл янжуур тамхитай холбоотой эдийн засгийн хохирол 1,4 их наяд ам долларт хүрсэн. Тэд бидний амийг биш, ашгаа хамгаалдаг. Иймд бид л өөрөө өөрсдийгөө энэхүү хорт зэвсгээс хамгаалж чадна. Хорт утаат янжуур тамхинаас татгалзах сонголтыг та өөрийнхөө төлөө, үр хүүхэд, элгэн садан, хань ижил, ээж аав, ирээдүйнхээ төлөө хийх ёстой.

Дайны талбарт биш, дэлгүүрийн лангуун дээрээс хөнөөлт зэвсэг худалдаалагдсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button