УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Зам тээврийн хөгжлийн төв ₮97 саяар компьютер, тоног төхөөрөмж авна

Зам тээврийн хөгжлийн төв 97 сая төгрөгөөр компьютер, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал,
- Суурин компьютер - 7
- Зөөврийн компьютер - 10
- Өнгөт принтер A3 - 2
- Лазер хар принтер А4 - 3 ширхгийг авна хэмээсэн байна.
Тухайн тендерт тусгагдсан нийт өртгийг Зам тээврийн хөгжлийн төв өөрийн хөрөнгөөсөө энэ онд багтаан санхүүжүүлэх юм байна. Уг тендерийг өчигдөр буюу /2025-04-30/-нд зарласан бөгөөд энэ сарын 07-ны өдөр хүртэл материал хүлээн авна хэмээн тусгажээ.
Зам, тээврийн хөгжлийн төв (ЗТХТ) нь Монгол Улсын авто зам, тээврийн салбарын бодлого хэрэгжилтийг хангах, замын төлбөрийн системийг зохион байгуулах, стандарт, норм норматив боловсруулах зэрэг олон чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар. Захирлаар Д.Оюунболд 2024 оны 12 дугаар сарын 18-наас хойш ажиллаж байгаа аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.