НИЙГЭМНийгэм мэдээ

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилэх талаар Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус ажлын хүрээнд Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.  

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байгаа аж. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 1, 2025 19:13

Оффицеруудын ордон, 5 шар чиглэлийн автобусны бүх бууд�##� приустай х�##�туурчид, ТҮЦ- ийн бараа хүргэгч, тамхи авагчдын зогсоол, автобуснаас буух хүмүүсийг дайрч шүргэх, бэртээх т�##�бай болчихсон байсан. Нямбаатар харин овоо оносон шийдвэр гаргаж, ашгүй. Төв замын 1-р эгнээ зөвхөн автобусны эгнээ болчихвол автобус арай хурдан, түгжрэлгүй болчих байх аа.

Зочин
Зочин
5 сар 2, 2025 07:18

Зөв байна маш их х�##�туурч нар зогсдог бууд�##� дээр зогсох машиныг бүр мөсөн хоригло

Иргэн
Иргэн
5 сар 2, 2025 11:04

Тэр ч зөв байх!!! Гэхдээ нэгдүгээр эгнээндээ хаячихаад явчихдаг хүүхнүүдийн машиныг ачихад ямагт бэлэн байх шаардлагатай!!!

Зочин
Зочин
5 сар 2, 2025 11:59

Маш зөв. Х�##�аас зогсоолд машин чихэж орохгүй болно. Автобус чөлөөтэй явна гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button