Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп хиймэл оюун ухаанаар өөрийгөө пап болгосон зураг нийтэлсэн нь шүүмжлэл дагууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухаан ашиглан өөрийгөө Ромын пап болгосон зураг цахим орчинд нийтэлсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр хэдэн хоногийн өмнө пап болохыг хүсэж байна гэж хошигносон юм. Трамп тэрхүү зургийг баасан гарагт /2025.05.02/ буюу пап Францисыг оршуулах ёслол болсноос долоо хоног хүрэхгүй хоногийн дараа тус зургийг нийтэлсэн байна. Үүний дараа Цагаан ордон Х дээрх хуудсандаа тус зургийг нийтэлсэн юм.

Тус зургийг Трампыг эсэргүүцдэг Бүгд найрамдах намыг дэмжигчдийн бүлэг шүүмжилж “Католик шашинтнуудыг илт доромжилж, тэдний итгэл үнэмшлийг тохуурхсан зүйл” гэсэн байна. Италийн ерөнхий сайд асан Маттео Ренци Х дээр бичихдээ “Энэ бол итгэгчдийг дургүйцлийг хүргэж, шашны институцийг доромжилж, дэлхийн барууны удирдагч алиалагч байх дуртайг харуулсан зураг. Энэ хооронд Америкийн эдийн засаг уналтад орох эрсдэлд тулгарч, ам.долларын ханш буурч байна” гэсэн юм. Мөн Нью-Йорк мужийн католик шашны хамба нар “Ноён ерөнхийлөгч өө энэ зурагт ямар ч ухаалаг, инээдтэй зүйл алга. Бид дөнгөж сая Ромын пап лам Францисыг оршуулсан. Кардиналууд гэгээн Петрийн сүмд пап ламын залгамжлагчийг сонгох хурал эхлүүлэх гэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг хүүр вэ

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Ёстой тэнэг л�##�ар юмаа !

Зочин
Зочин

Зөнөг өвгөн баасаараа тоглож, үхэхээсээ өмнө хорвоо ертөнцийг хямрааж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button