ДАТАГРАФИКДатаграфик шилэн дансУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дата: Нийслэл ₮29 тэрбумаар явган хүний зам, бродюраа шинэчилнэ

Бүтээн байгуулалтын улирал эхэлж, зам засварын ажлууд эхлээд буй. Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон есөн дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан явган зам засварын ажилд төсөвлөсөн мөнгөн дүнг нэгтгэн хүргэж байна.

Он гарснаас хойш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар явган хүний зам барих, засварлахтай холбоотой 26.6 тэрбум төгрөгийн долоон тендер зарлагдсан байна.

3.2 тэрбумын төсөвтэй Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Олимпын гудамж, Их монгол улсын гудамжны ажил.

Уг тендерийн нийт өртөг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжих ба энэ онд санхүүжүүлэх өртөг нь 1.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа дууссан ба ганцхан компани буюу Ди Ди Эм Эс глобал 3 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

3 тэрбум төгрөгийн өртөгтэй Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Бага тойруугийн гудамж-Урд хэсгийн ажил.

Тухайн тендерийн нийт өртөг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гарах ба энэ онд санхүүжүүлэх өртөг нь 1.5 тэрбум. Тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 15-ны өдөр дуусна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

3.9 тэрбумаар барихаар төлөвлөсөн Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Бага тойруугийн гудамж-Хойд хэсгийн ажил.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нийт санхүүжилтээ бүрдүүлэх ба энэ онд санхүүжих өртөг нь 1.9 тэрбум байх аж. Материал хүлээн авах хугацаа энэ сарын 15-ны өдөр дуусна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

2.5 тэрбумаар барих Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Чингисийн өргөн чөлөө 4 дүгээр хэсгийн ажил.

Нийт санхүүжилтийн өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөсөн байна. Харин энэ онд санхүүжүүлэх өртөг нь 1.7 тэрбум төгрөг байх юм байна. Тендерийн үнийн саналыг энэ сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авах аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

6.2 тэрбумын өртөгтэй Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Их тойруугийн гудамж-Хойд хэсгийн ажил.

Санхүүжилтийн нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөсөн байна. Харин энэ онд санхүүжүүлэх өртөг нь 3 тэрбум төгрөг байх юм байна. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа нь өнгөрсөн сарын 28-ны өдөр дууссан ба Сантбаян бэрх, Төрөлхмөрөн гэх хоёр компани үнийн санал ирүүлсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

5.5 тэрбум төгрөгийн тендер зарласан Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Их тойруугийн гудамж-Урд хэсгийн ажил.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нийт санхүүжилтээ бүрдүүлэх ба энэ онд санхүүжих өртөг нь 2.7 тэрбум байх аж. Материал хүлээн авах хугацаа энэ сарын 28-ны өдөр дууссан ба Ди Ди Эм Эс глобал гэх компани 5.4 тэрбумын үнийн санал ирүүлсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

2.3 тэрбумаар бүтэх Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хэсгийн ажил.

Санхүүжилтийн нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөсөн байна. Харин энэ онд санхүүжүүлэх өртөг нь 1.6 тэрбум төгрөг байх юм байна. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа нь өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр дууссан ба хоёр компани үнийн санал ирүүлж Эс Эм Жи Ти гэх компани шалгарсан байна . Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны газраас явган замын материал худалдан авах 67 сая төгрөгийн өртөгтэй нэг тендер зарласан байна.

Тодруулбал 75 мянган явган замын хавтан, 150 м.куб элс хайрганы хольц авахаар төлөвлөсөн байна. Нийт санхүүжих өртгийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд санхүүжүүлэх аж. Тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 13-ны өдөр дуусна.

Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас явган зам барихтай холбоотой 795 сая төгрөгийн өртөгтэй хоёр тендер зарласан байна. Тодруулбал,

3-р хороо, 10-р байрны урд явган замыг 209 саяар бариулах юм байна. Нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөжээ. Тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 08-ны өдөр дуусах юм байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Мөн 10-р хороо, 13, 15, 30, 30б, 36-р байрны талын авто зогсоол, явган зам талбайн тохижилтыг 587 сая төгрөгөөр хийлгэх юм байна. Нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Материал хүлээн авах хугацаа өнгөрсөн сарын 16-ны өдөр дуусан ба нэг компани л /Эм Эм роуд бридж/ үнийн санал ирүүлэн шалгарсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газраас явган хүний зам барихтай холбоотой дөрвөн тендер зарласан байна. Үнийн дүн нь нийт 387 сая төгрөг байгаа юм. Тухайлбал,

155 саяар Явган хүний зам шинээр хийх (28 дугаар хороо) тендер зарлав. Тендерт тусгагдсан нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг тендертэй холбоотой материалыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

113 саяар явган хүний зам шинээр хийх (11 дүгээр хороо) тендер зарласан байна. Нийт санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа гурван хоногийн дараа буюу энэ сарын 08-ны өдөр дуусна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

169 саяар явган хүний зам шинээр хийх (8 дугаар хороо) тендер зарлав. Нийт санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа дууссан ба хоёр компани үнийн санал ирүүлснээс Дашмон инспекшин 164 сая төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

50 сая төгрөгөөр явган хүний зам шинээр хийх (7дугаар хороо) тендер зарлажээ. Нийт санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 21-нд дууссан ба Хянгарконстракшн ганцаараа үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Харин Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 220 сая төгрөгөөр Үйлчилгээний төв орчмын авто зам, явган зам засварын шинэчлэл, өргөтгөлийн ажил (2 дугаар хороо) хийлгэх тендер зарласан байна.

Тус тендерийн материал хүлээн авах хугацаа өнгөрсөн гуравдугаар сард дуусаж Хайвэй инженеринг Жи Ар компани ганцаараа үнийн санал хүргүүлэн шалгарчээ. Тус тендерт тусгагдсан нийт өртөг орон нутгийн хөгжлийн сангаас энд онд санхүүжих юм.

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 415 саяар Зурагтын шинэ эцсийн буудлаас хуучин эцсийн буудал хүртэлх явган замын ажил (7 дугаар хороо) хийлгэхээр тендер зарласан байна.

Нийт санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дууссан ба гурванн компани үнийн санал ирүүлэн цуцлагдсан байна.

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас явган хүний зам засвартай холбоотой хоёр тендер зарласан байна. Нийт өртөг нь 700 сая.

500 сая төгрөгөөр явган шат, явган хүний зам засварын ажил хийлгэнэ. Нийт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөсэнэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа энэ сарын 12-нд дуусна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

200 сая төгрөгөөр явган замын хайс хийх ажил тендер зарласан байна. Тус тендерийн материал хүлээн авах хугацаа дууссан ба таван компани үнийн санал ирүүлснээс Нанодизель трейд 164 сая төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Харин Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албанаас явган хүний зам барих, засварлахтай холбоотой тендер одоогоор зарлагдаагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZoZochin
ZoZochin
5 сар 5, 2025 09:29

Сольж байгаа бродюр нь өвөл хүмүүсийн бэртээж бүр цаашлаад хүний аминд хүрэх бии гэж айж бна шүү. Тэгээд дахин солих ш�##�тгаан гаргаж дахин мөнгө үрэх бий вий. Гадаад улс орны замын хашлагаа их намхан байдаг юм билээ. Мөн тусгай хэрэгцээний хүмүүст зориулсан намхан ташуу хэсгүүдийг бодолцсон байдаг.

Хүрэлсүг
Хүрэлсүг
5 сар 5, 2025 09:46

Одоо больчихооч ээ �########� минь

Холбоотой мэдээ

Back to top button