The MongolZ: Их түүхийн эзэд ба түүнийг үргэлжлүүлж буй залуу үе

Монголын хамгийн том и-спортын “Nomadic Masters” тэмцээн илүү өргөн хүрээтэй, өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг энэ онд хоёр удаа зохион байгуулах ба тус бүр $250.000 шагналын сантай юм.
Энэ удаа зохион байгуулсан “MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээний тоглолтууд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд MESA LAN Studio-д, тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд АСА Аренад зохион байгуулагдаж, аваргын цомыг "HEROIC" багийнхан өргөв.
"Nomadic Masters" тэмцээний финалын үеэр 2016 оны буюу анхны The MongolZ багийн бүрэлдэхүүн болон одоогийн бүрэлдэхүүнүүд өрсөлдөн, нөхөрсөг тоглолт хийв.
Энэ нь CS2 сонирхогчдын түүхэнд үлдэх үйл явдал болсон юм. "The MongolZ" багийн анхны бүрэлдэхүүн болох "Machinegun", "Zilkenberg", "Tsogoo", "Menaceotto", "ncl", "maaRaa" нарын амжилтын жимийг "bLitz", "Techno4K", "mzinho", "910", "Senzu" нар үргэлжлүүлж шинэ түүхийг бичсээр байгаа аж.
Тэдний хооронд өрнөсөн нөхөрсөг тоглолт Монголын CS2-ын түүхэн дэх яахын аргагүй сэтгэл хөдөлгөм мөч байлаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.