Уаррен Баффет: Монголд цаг хугацааны явцад бат бөх валюттай гэх нэр хүндийг олж ав гэж зөвлөе

Бямба гарагт /2025.05.03/ АНУ-ын “Berkshire Hathaway” компанийн жилийн хурал явагдсан юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.164 их наяд ам.доллар, АНУ-ын хөрөнгийн зах зээлд үнэлгээгээрээ долоод жагсдаг байна. “Berkshire Hathaway”-ийн гүйцэтгэх захирлаар 60 жилийн турш ажилласан Уаррен Баффет хурлын эцэст ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм.
Баффет хурлын дундуур асуулт хариултын хэсэг явуулжээ. Тус хэсэгт Монгол эрэгтэй Баффетаас Монгол гэх мэт хөгжиж буй орнуудын засгийн газруудад өөр шиг нь хөрөнгө оруулагчдыг татах тал дээр зөвлөгөө өгөхийг асууж, энэ жилийн долоодугаар сард болох Монголын эдийн засгийн форумд ирэхийг хүссэн байна.
Үүнд Баффет “Баярлалаа, эндээс хэдхэн милийн зайд байрладаг газар Каунсил Блафф хот руу явах төлөвлөгөө гаргахад надад хүндрэлтэй байдаг. 20 гаруй жилийн өмнө компанийн жилийн хурал дээр би нэг хүнтэй уулзсан. Тэр Монголд хөрөнгө оруулж их ашиг олж чадсан. Бас тэр Монголд нэлээд урт хугацаанд амьдарсан юм. Тус улс дахь засгийн газарт зөвлөгөө өгөхийг сонсмоор байвал цаг хугацааны явцад бат бөх валюттай гэх нэр хүндийг олж ав гэж хэлье. Хөрөнгө оруулагчид инфляц хурдацтай өсөх магадлалтай гэж бодож буй орнуудад хөрөнгө оруулалт хийх сонирхол байдаггүй. Зарим хүмүүс өндөр инфляцтай газар мөнгө хийх арга чаргыг нь олдог. Гэхдээ тийм нөхцөлд мөнгө хийх нь бидний хийдэг зүйл биш.
Бидний шаардлагад нийцэх зүйл Монголд олдох магадлал бага. 20 жилийн өмнө энд уулзсан найз маань Монголд их л ашигтай ажилласан гэж бодож байна. Хэрвээ тус улс бизнест ээлтэй, мөнгөний сайн бодлоготой гэдгээрээ танигдвал, тэр нь тухайн улсын иргэдэд маш сайн үр дагавар авчирна гэж би бодож байна. ялангуяа өөр байгалийн нөөц, боломжууд дээр тулгуурлан хөгжих бололцоо байвал бүр ч илүү. Би тухайн орны эрдэс баялаг, бусад зүйлсийн талаар сайн мэдэхгүй ч, 1790 онд АНУ дээр хэн мөрий тавих байсан бэ гэж бодоорой. Бид төгс байх албагүй байсан. Зүгээр л бусдаас илүү байх нь хангалттай үр дүн авчирсан. Бид эхэндээ юу ч үгүй байсан ч, эцэст нь дэлхийн ДНБ-ий бараг 25 хувийг бүрдүүлж, хурдтай өсөлт болон тогтвортой валют бүхий орон болж чадсан. Тиймээс танд амжилт хүсье” гэж хариулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хариулт сонсох ойлгомжтой байсан. Наад хүн чинь угаасаа найдваргүй юм хийдэггүй гэсэн. Их хэмжээний хөрөнгө а лдахгүйн тулд тэгэхээс өөр аргагүй. Ерөнхий зөвлөгөөг нь сурна уу гэхээс яг хөрөнгө оруула лтын сайн жишээ бол биш. Бага мөнгөөр богино хугацаанд их ашиг хийж буй хүмүүсийн түүх сонин. Энэ хүн бол ханасан гэж хэлж болохгүй ч хамгийн идэвхгигүй аргаар ажилладаг хүн тул сайн жишээ биш. Хөрөнгө оруулсан графикийг нь харахад л сонирхохоор хүн биш байсан. Хуучинсаг аргаар а лдаа гаргахгүй багаар өсгөх тактиктай хүн. Өөрийнх нь зарчим тийм учраас хэзээ ч Монгол шиг найдваргүй, хэлбэлзэл ихтэй газар ажиллахгүй, хөрөнгө оруулахгүй. Өөрийнх нь зарчим, дүрэм. Тиймээс хөрөнгө оруула лтын та л дээр өөр илүү идэвхтэй ажилладаг хүмүүсийн мэдлэг зөвлөгөө илүү хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээрх хүмүүс энэ хүн шиг ийм их хөрөнгөтэй байсан бол ингээд л хамгийн найдвартай хэдэн компанид түгжээд суугаад байж чадна. Хэн ч чадна. Тийм учраас одоогийн ажиллах арга нь бусд а д сайн жишээ биш.
Тийм биш ээ энэ хүн з�##�уудаа шатаад модоо барьж байсан хөрөнгө оруулагч хүн юм аа тэгээд мундаг биш байсан бол өнөөг хүртэл олон жилийн турш тогтвортой ашигтай ажиллаж дэлхийд �##�дартай нэгэн болж чадахгүй байсан болов уу одоо 94 настай хүн дээ өөрийн хөхөнгө оруул�##�тын компаниа дэд үахир�##�даа энэ жил шилжүүлэх гэж буй гайх�##�тай хүн юмаа. Монголд өгсөн зөвлөгөөг нь манай төрийнхөн сайн бодож тунгаах хэрэгтэй юмаа. В�##�ютын ханшийг тогтвортой байлгаад мөн бизнесийг дэмжсэн бодлого баримт�##�б�##� хөрөнгө оруулагч нар аяандаа ирнэ ээ гэсэн байдаг. Гэтэл в�##�ютын ханш хамгийн тогтворгүй, мөнгөний худлаа бодлого явуулдаг орон гэвэл манайх л байх аа тэгээд бизнес эрхлэгчдийгээ байнга дарамт�##�даг жишээ нь нэг ордыг УИХын 10-аад жилийн өмнө тогтоол гаргаад төр 34%-д нь орохгүй гэчихээд 10-аад жил хувиасаа хөрөнгөө оруулчихаад үйлдвэрээ бариад дуусаад ашиглана гэхээр стратегийн орд тул 34%-ийг чинь үнэгүй авна гээд хэвлэлээр шун�##�тай гэр бүл гээд дарамтлаад эхэлдэг. Цагаан суврагын орд дээр ийм л юм болж байна аа. Мөн Эм Си Эс олон мянган монголчуудыг ажилтай ц�##�интай болгоод бизнесээ хийгээд л явж байна гэтэл гэнэт 34%-ийг үнэгүй авна гээд эхэлж байна энэ бизнесийг дэмжсэн тогтвортой бодлого мөн үү мэдээж монголын иргэн бүрд ордоос хүртэх нь энгийн бидэнд ашигтай ч үүнийгээ эхнээс нь ил хэлэхгүй
Санхүүч хүний л зөвлөгөө. Гэхдээ сайн бодох зүйл. Сэтгэлээсээ л хариулжээ.
Unen shuu.