СПОРТ
Манай улсын хоккейчид ДАШТ-д IV байр эзэллээ

Дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ныг дуустал Мексикийн Керетаро хотод хоккейн гуравдугаар дивизионы "B" хэсгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдав.
Энэхүү тэмцээнд Монгол, Мексик, Хойд Солонгос, Хонконг, Филиппин, Сингапур улсын баг өрсөлдсөн билээ. Эхний хоёр тоглолтод Сингапур, Филиппинийг шигшээ багийг дараалан хожсон манай хоккейчид Хойд Солонгост 3:7-гоор дийлдсэн бол сүүлийн хоёр тоглолтод Мексик, Хонконгт дараалан хожигдсоноор IV байр эзэлсэн байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.