Монголоос анх удаа Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын хоккейн багт уригдлаа
Монголын хоккейн Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын Онтарио мужийн коллежийн “Crystal Beach” багт уригдаж, мөн суралцах тэтгэлэг авахаар болсныг "Puck Empire" спортын сайт мэдээллээ.
Тэрбээр, "Мэргэн" хоккейн академи “Залуус маань хоккейн дэлхийн аваргын үеэр гадныханд нүдлэгджээ, бахархаж байна. Бэлтгэгдсэн хоккейчид Монголоос анх удаа Канад улс руу урилгаар явах гэж байна” гэсэн юм.
Д.Лхагвадорж нь лигийн “Дархан” багт тоглодог, 20 хүртэлх насны шигшээ багийн ахлагч бол У.Цэнгэл нь 18 насныхны шигшээ багийн ахлагч юм.
Харин У.Цэнгэл 2024 оны Aзи, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны тэмцээнд оролцож, дөрвөн гоол, 33 оноо авчээ. Мөн энэ жил Олон улсын хоккейн холбооны дөрөвдүгээр дивизионы ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар гурван тоглолтод оролцож, хоёр гоол, таван оноо авсан байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсэе, эрэлхэг байгаарай
баяр хүргэе
Браво...
БОЛООШ ДЭЭ, БОЛОМЖ, ЗАВШААН ШҮҮ, ХИЧЭЭГЭЭРЭЙ
Амжилт дүү нар минь .Хичээгээрэй