СПОРТ

“Crystal Beach” багт уригдсан монгол хоккейчид Канадыг зорилоо

Монголын хоккейн Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын Онтарио мужийн коллежийн “Crystal Beach” багт уригдаж, мөн суралцах тэтгэлэг авахаар болсныг "Puck Empire" спортын сайт мэдээлсэн.

Саяхан болсон хоккейн ДАШТ-ы үеэр "Мэргэн" хоккейн академийн дээрх залуус нүдлэгдэж, монголоос анх удаа томоохон санал авсан тамирчид болсон юм. Д.Лхагвадорж нь лигийн “Дархан” багт тоглодог, 20 хүртэлх насны шигшээ багийн ахлагч бол У.Цэнгэл нь 18 насныхны шигшээ багийн ахлагч юм.

Тэгвэл Онтарио мужийн коллежийн “Crystal Beach” багт уригдаж, мөн суралцах тэтгэлэг аваад буй Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар өнөөдөр /2024.10.03/ Канадыг зорьжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button