Ж.Оджаргал нүүрсэнд санаа зовж, П.Батсайхан хувийн хэвшлээ бодов

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан өчигдөр /2025.05.05/ болжээ.
Энэ үеэр Ж.Оджаргал, П.Батсайхан нар дараах байр суурь илэрхийлсэн байна.
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Экзим банк чухал. Уян хатан байх ёстой. Олон улсын санхүүгийн байгууллага, Хөгжлийн банктай хамтран төсөл хөтөлбөрийг санхүүжүүлбэл зүгээр гэж харж байна. Тэд чинь найдвартай төсөл эсэхийг сайн судалдаг. Нүүрсний үнэ унахаар уурхайнууд зогсохгүйн тулд эргэлтийн хөрөнгө шаардлагатай болчихдог" гэжээ.
Шунхлай Группийн Ерөнхийлөгч П.Батсайхан: "Төмөр замын санхүүжилт Хөгжлийн банкнаас гарсан гэж сонсож байсан. Хөгжлийн банк юу санхүүжүүлэх үү. Хувийн хэвшилд тулгуурласан төслүүдийг санхүүжүүлэх нь түлхүү байвал зөв болов уу гэж бодож байна" хэмээжээ.
Товчхондоо Ж.Оджаргал нүүрсний экспортод санаа зовниж, П.Батсайхан Хөгжлийн банкны төмөр замын санхүүжилтийн түүх болоод хувийн хэвшилд анхаарал хандуулах агуулга ярьжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
chi bitgii hudlaa yariad bai ataarhuu yumbe